Ой, хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлалаа
Булган аймагт ой, хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хоёр сарын хугацаатай хязгаарлалаа. Хуурайшилт нэмэгдэж, ой хээрт түймэр гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас хурайшилтын зэрэглэл өндөр болсон нутагт аялал зугаалгаар явах, мод бэлтгэх, ангуур хийх, ойн дагалдах баялаг ашиглахыг хязгаарлах арга хэмжээ авахыг сумын Засаг дарга нарт даалгасан байна.

Хаврын хуурайшилтын улиралд сум орон нутагт байнгын эрүүл, жижүүр гаргаж ажиллуулж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хуурайшилтын зэрэглэлийн мэдээг тогтмол гаргаж байх аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.