Хагас нүцгэн эмэгтэйчүүд дахин жагсана
"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэн эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэгвэл эдгээр эмэгтэйчүүд “Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ байгуулжээ. Тэд энэ долоо хоногт буюу энэ сарын 12-нд 15-18 цагийн хооронд Сүхбаатарын талбайд жагсаал хийхээр төлөвлөсөн байна. Иймээс тайван жагсаал хийх  хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зөвшөөрөл авахаар Хотын дарга С.Батболдод ханджээ. Эдгээр эмэгтэйчүүд энэ удаад   “ОФФШОРЧИД, УЛС ТӨРИЙН АВИЛГЫН ЭСРЭГ ЭЭЖ НАРЫН ДУУ ХООЛОЙ” тайван цуглаан хийхээр төлөвлөөд байгаагаа өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Мөн тэд тайван цуглаанд оролцох хүмүүс үндэснийхээ хувцастай ирж үзэл бодлоо илэрхийлэхийг хүсчээ.


 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.