Орон сууцны үнийг бууруулах арга байна

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг тоочоод байвал барагдахгүй. Агаар, орчны бохирдол хэрээс хэтэрчихсэн. Хөрсний бохирдол, хог хаягдал ч дийлдэхээ больсон. Нийслэлийн гэр хороололд 200 гаруй мянган өрх амьдарч, задгай жорлонд бие засч, хөрсийг бохирдуулж байна. Цаашлаад өдөртөө хэчнээн зуун мянган тонн угаадсыг шууд хөрс рүү асгаж байгаа. Мөн өвөлдөө гудамжинд гаргаж асгаж байгаа үнсийг нь хэчнээн тонн болохыг ч тоочих арга байхгүй.
 
Энэ бүх асуудлаас гарах арга зам нь, утаанаас салах гарц нь орон сууцжуулах. Цаашлаад гэр хорооллыг дахин төлөвлөх, төвийн шугамд холбох арга байна. Гэхдээ манай улсын дулаан, эрчим хүчний чадал ямархуу хэмжээнд байгаа билээ. Гэр хорооллын хэдэн айл цахилгаанаар халаалтаа шийдэх гэхээр чадал нь хүрэхгүй, халааж дийлэхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор хамгийн нэн түрүүнд шийдэх гарц нь ерөөсөө л орон сууцжуулах.

Хамгийн бага ам.метртэй байр нь л гэхэд 53 сая төгрөг. Залуу гэр бүлүүд, хуримтлалгүй өрх, орлого багатай айлд бол энэ тэнгэрт тулсан өндөр үнэ.

 
Одоогоор Улаанбаатар хотын иргэдийн 30 гаруйхан хувь нь л тохилог орон сууцанд амьдарч, паалантай жорлонд бие засч байгаа. Өөрөөр хэлбэл, их болоод өндөр орлоготой айл өрх бүгд орон сууцанд орчихсон. Тэдний араас дундаас бага зэрэг өндөр орлоготой айл байранд амьдарч байна. Харин бага, дунд орлоготой иргэд бол гэр хороололд, байшинд, гэрт амьдарч, агаарыг бохирдуулах утаа, хөрсийг сүйдлэх угаадас, ялгадас “үйлдвэрлээд” байж байгаа. Тэд гэр хорооллоос салах дургүйдээ тэгээд байгаа юм биш. Орон сууц авна гэдэг үндсэндээ мөрөөдөл төдий болчихоод байгаа учраас л тэр.
 
Өнөөдөр хамгийн хямд үнэтэй орон сууцны ам.метр нь 1.3 сая төгрөг байна. Гэхдээ бэлэн мөнгөөр нь худалдаж авахад л ийм боломж байгаа. ТОСК-ийн барьсан “Буянт-Ухаа” хорооллын байр гэхэд ам.метр нь 1350000 төгрөг байна. Хамгийн бага ам.метртэй байр нь л гэхэд 53 сая төгрөг. Залуу гэр бүлүүд, хуримтлалгүй өрх, орлого багатай айлд бол энэ тэнгэрт тулсан өндөр үнэ. Ядаж байхад төрөөс иргэдээ орон сууцжуулах олигтой бодлого барьж байгаа юм алга. Найман хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэдгийг мартаагүй, үгүйсгээгүй байна.

...орон сууцны үнийг илүү бууруулж, ам.метрийг нь нэг сая төгрөгт ч багтаах боломж бий...

 
Гэхдээ 30 хувийн урьдчилгаагаа бэлэн төлөөд, сардаа 300- 400 мянган төгрөг төлчих орлоготой, мөнгөтэй айлууд нь аль хэдийнэ найман хувийн зээлд хамрагдчихсан. Тийм боломжтой айл мэр сэр байгаа л байх. Гэхдээ л бараг дуусч байна. Тиймдээ ч орон сууцны эрэлт эрс багассан. Эсрэгээрээ орон сууцны тоо нэмэгдэж, одоо зах зээл дээр 40-50 мянган айлын байр зарагдаагүй байж байна. Тэгсэн хэр нь л орон сууцны үнэ буурахгүй байсаар л. Албаны хүмүүс, судалгааны байгууллагаас орон сууцны үнэ буурч байна гэсэн мэдээлэл гаргаад байдаг. Яг ачир дээрээ буурч байгаа юм огт алга. Төрийн барьж байгаа орон сууцны үнэ ч гэсэн тийм ч бага биш байгаа. Уг нь бол ТОСК-ийн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд барьж буй орон сууцны үнийг илүү бууруулж, ам.метрийг нь нэг сая төгрөгт ч багтаах боломж бий.
 
Тэгэхийн тулд хорих төвд хүмүүжиж байгаа хүмүүжигчид, цэргийн алба хааж байгаа залуусаа ашиглая л даа. Үндсэндээ, тэднийг улс зүгээр л тэжээж байгаа шүү дээ. Тэгээд ч манай улсад 80 жилийн өмнөөс л барилгын цэргийн анги байгуулагдсан. Монголын цэргүүд үе, үеийн бүтээн байгуулалтын эзэд гэдэгтэй хэн ч маргахгүй. Нийслэл Улаанбаатар, Эрдэнэт хот, Дархан-Уул, Чойбалсан аймгаас эхлээд хөдөө нутгийн их бүтээн байгуулалтад гар бие оролцож бүтээлцэж байсан түүхийн эзэд бол тэд юм. Монголын барилгын салбарт онцгой үүрэг гүйцэтгэсэн том байгууллагын нэг нь барилгын цэрэг. Улс орны аж үйлдвэрийн бодоогыг хэрэгжүүлэхэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод бүс нутагт аж үйлдвэрийн иж бүрэн парк-районыг барьж байгуулсан түүх ч бий.

Монгол Улсын хэмжээнд таван барилгын цэргийн анги байна

 
Тэгвэл одоо бид яагаад барилгын цэргийн ангийн алба хаагчдаар ямар нэг хэмжээгээр ашиглаж болохгүй гэж. Одоогоор Монгол Улсын хэмжээнд таван барилгын цэргийн анги байна. Тэнд алба хааж байгаа цэргүүд халагдахдаа барилгын мэргэжлийн үнэмлэхтэй болж байгаа. Тэднийг улсын чанартай бүтээн байгуулалтад ашигламаар байгаа юм. Цэрэгт намар татлаа, өвөл, хаврын хэдэн cap сургалаа. Зуны ид бүтээн байгуулалтын үед барилга дээр ажиллуулж, практик дадлага хийлгэхийн хажуугаар хямд ажиллах хүч болгон ашиглаж яагаад болохгүй гэж.
 
Одоо ТОСК “Буянт-Ухаа-3”-ыг барина. Цаашлаад өөр төсөл, хөтөлбөрүүд ч хэрэгжүүлнэ. Тэгвэл тэр бүтээн байгуулалтууддаа цэргүүдээ ашиглая л даа. Ядаж л туслах ажлууд дээр нь. Цаашлаад мэргэжлийн хичээл заалгаж, суралцсан цэргүүд өрлөг, засал ч хийх боломжтой. Суурь, араг яс цутгах ажлыг ч хийж чадна. Ингэвэл барилгын гүйцэтгэлд зарцуулах мөнгө хамаагүй багасна.
 
Цаашлаад барилгын хорих анги гэж байгуулсан ч яах вэ дээ. Байгуулах ч гэж дээ, нэг хорих ангиа барилгынх болгоод л гүйцээ. Цэрэг шиг ганцхан жилийн хугацаатай алба биш. Жирийн дэглэмтэй хорих ангид дунджаар авч үзвэл 3-5, цаашлаад 7, 8 жилийн ялтай хүмүүжигчид хүмүүжиж байгаа. Тэдэнд эхний нэг жилдээ барилгын бүхий л мэргэжлийн хичээлийг заагаад, сургаад, даддагажуулаад авчихаж болно. Нэг жил багадана гэвэл 1.5 байя, хамаагүй. Тэгээд дараа нь барилга дээр ажиллуулаад, ял эдлэх хугацаанаас хасаж болж байна. Эсвэл цалингийн доод хэмжээгээр цалинжуулаад, данс руу нь хийгээд байсан ч болно.
 

...төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр дээр хямд ажиллах хүч ажиллуулбал цаашлаад өртөг нь буурна...

 
Хамгийн гол нь төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр дээр хямд ажиллах хүч ажиллуулбал цаашлаад өртөг нь буурна. ТОСК цаашлаад орон сууцны хороолол, хотхон барихдаа энэ мэт ажиллах хүчийг ашиглаад, байрныхаа ам метрийг сая, түүнээс багаар зарвал бага, дунд орлоготой иргэдэд хэрэгтэй. Дагаад Улаанбаатар хотын бүхий л бохирддын асуудлыг ямар нэг байдлаар шийдэж, багасгаж болохоор байна.
 

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • rybin 2017-04-22 14:13:42
    Barilga deer ajillaj bga mergejliin ajilchid tegvel yah ve? Tedniig ajilgui bolgoh yumu? Tertee tergui ajliin bair homosdood bhad.
  • иргэн  2017-04-11 07:43:16
    Энэ зөв өө.Соц-ын үед зөндөө барилга барьж ашиглаж болж л бсан.Төр гэж бна уу.Зөв гарц дэмж \
  • olloo 2017-04-11 05:47:53
    te1 kommunist setgelgeeneesee salj
  • зочин 2017-04-11 03:06:12
    Энэ буруу бодоод бна Байшинг мэрэгжлийн хүмүүс чанартай барьдаг болохоос хулгайч нар барьдаггүй юм.Харин Дотор заслыг хийлгүйгээр хямд зарж болно.
  • ediin zasagch 2017-04-11 02:13:12
    Bairnii une odoo buurahgui tsaashdaa osno