Б.Жавхлан: Нийгмийн даатгалын сан хуримтлалгүй болчихсон
УИХ-ын гишүүн Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн 2017 оны төсвийн тодотгол хийж байна. Энэ бол ОУВС-ийн зөвлөмжийн дагуу хийгдэж байгаа тодотгол шүү дээ?

-2017 оны төсвийн тодотголыг зайлшгүй хэлэлцэн, батлах ёстой. Ээлжит чуулган эхлэхээс өмнө чуулганыг ээлжит бусаар хуралдуулсан бол илүү их хугацаа хожих байсан. Ээлжит бус чуулганаа хуралдуулаад 2017 оны төсвийн тодотголоо баталчихсан бол ОУВС-ийн эхний санхүүжилт ороод ирчихсэн байх байсан. Бусад хөрөнгө оруулалтууд орж ирээд эхэлчихсэн байх ёстой байсан.

-Төсвийн тодотголд зургаан төрлийн татварыг нэмэхээр тусгасан байгаа. Тухайлбал нийгмийн даатгалын шимтгэлийн татварыг нэмэгдүүлж байгаа нь эсэргүүцэлтэй тулгарч байна л даа?  

-Шууд бизнес эрхлэгчдэд нөлөөлж байгаа татвар байхгүй. Энэ бол эрт орой хэзээ нэгэн цагт хөндөх асуудал байсан. 2012 оноос манай нийгмийн даатгалын тогтолцоо буруу, алдагдалтай явчихсан. Өнөөдрийн бидний төлж байгаа НДШ-ээр өнөөдрийн тэтгэврийг тавьж байгаа. Зүй нь бидний төлж байгаа шимтгэл нийгмийн даатгалын санд хуримтлагдаж байх ёстой. Гэтэл нийгмийн даатгалын санд урьд хуримтлагдсан мөнгөгүй болчихоод байна. Хамгийн сүүлийн гаргасан тооцоогоор 2020-2030 онуудад тэтгэвэр авагчдын тоо эрс нэмэгдэхээр байна. Тэр үед манай нийгмийн даатгалын сан мөнгөгүй байх нь. Татвараар төлдөг мөнгө нь нийгмийн даатгалын сан руу орж тэтгэврээ тавьдаг тийм тогтолцоо орох гээд байна. Үүнээс өмнө нийгмийн даатгалын сангаа хуримтлуулж, баяжуулах ёстой. Энэ үүднээс нийгмийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэх нь зайлшгүй. Харин ч энэ ажил оройтож байна.

-Хадгаламжийн даатгалын хүүнээс татвар авах нь хэр оновчтой юм бэ?

-Ганц эргэлзэж байгаа зүйл бол хадгаламжийн даатгалын хүүнээс авч байгаа татвар. Уг өмнө хуулийн зохицуулалтаараа 2018 оноос хадгаламжийн даатгалын хүүнээс татвар авч эхлэх хуультай. Тэр хуулиараа явах ёстой байсан. Харамсалтай нь хугацааг нааш нь татаад оруулаад ирлээ. Уг нь хадгаламжийн хүүгийн татварыг эдийн засгийн өсөлттэй үед авдаг зохицуулалт. Харин одоо эдийн засгийн хүндрэлтэй үед аваад эхэлсэн нь хугацааны хувьд буруу явчихаж байгаа юм. Хадгаламжийн татварын хүү олон улсад хэрэглэгддэг зарчмаараа төсвийн орлогыг бүрдүүлэхээс илүүтэй төсвийн бодлогыг зохицуулдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэт банкны системд төвлөрсөн хөрөнгийн урсгалын хөрөнгийн болон бусад өөр зах зээл рүү оруулахад хөшүүрэг болдог.

-2008, 2009 оны хямралын үед шатахууны үнийн нэмэгдлээс бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж байсан. Шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь энэ үйл явцыг давтах вий гэсэн болгоомжлол нийгэмд байна?

-Инфляци бага байна. Зорилтот түвшнээсээ бага байгаа ийм үед шатахууны үнийг нэмэхэд эрсдэл учрахгүй.  
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар өнөөдөр /өчигдөр/ намын бүлэг байр сууриа нэгтгэлээ. Энэ хуульд орох гол гол өөрчлөлтүүд юу байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль оны өмнөхөн өргөн баригдсан. Хуулийн төслийг энэ долоо хоногоос эхлэн хэлэлцэнэ. Өнөөдөр бүлгийн хурлаар хуулийн  танилцуулга хийлээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Банкны тухай хуулиар гадаадын банкны салбар нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулж, үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй байгаа. Энэ хуулиар хориглосон зохицуулалт байхгүй гэсэн үг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкны найман нь их бага хэмжээгээр гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа ААН, хуулийн этгээдийн хөрөнгө оруулалттай байгаа. Одоо байгаа хуулийн хүрээнд оросын банкны салбар манайд үйл ажиллагаагаа явуулж байсан. Оросдоо толгой банк нь байхгүй болоод манайд явуулж байсан үйл ажиллагаагаа зогсоосон. Тэгэхээр энэ цоо шинэ эдийн засгийн харилцааг зохицуулах гээд байгаа асуудал ерөөсөө биш. Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон банкууд орж ирсэн тохиолдолд дотоодын банкуудтай хүч тэнцвэргүй банкны өрсөлдөөн бий болж болзошгүй. Ийм учраас энэ эрсдэлээс хамгаалж хуулийн зохицуулалтыг хийх ёстой. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль Банкны тухай хуулиасаа тусдаа батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалттай банк салбар нэгжүүд манайд ажиллахдаа ямар хэсэг, салбар дээр ажиллах вэ гэдгийг тодорхой зааглаж өгснөөрөө эрсдэлүүдийг хамгаалах бүрэн боломжтой.  Хүмүүсийн ярьж байгаа өөр бусад эрсдэлүүд байж болзошгүйг үгүйсгэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбаруудыг дагаж мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэх гэх мэт бусад асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид эдгээртэй тэмцэхийн тулд олон улсын стандартад нийцсэн хуулийн орчин, тогтолцоог сайжруулах, дотоодын хууль хүчний байгууллагуудыг сайжруулж, чанаржуулах гэх мэт арга хэмжээг авна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхийн оронд зах зээлээ хаачхаад суух асуудал шийдэх оновчтой арга биш.

-Хөрөнгө оруулалтын банкны хууль батлагдан гарснаар ямар эерэг үр дүнгүүд гарах бол?

-Манай банкууд ажиллаж чадахгүй байгаа хэсгийг гадны банкуудад нээх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагууд орж ирснээр манайд хамгийн их дутагдалтай байгаа гадаад валют, капиталын урсгалын нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Дөрөв таван жилийн өмнөх эдийн засаг өсөлттэй байсан үеийнх шиг манай зах олон улсын сонирхол татах хэмжээнд биш байна. Энэ хууль гарснаар гадны хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагууд  хаалга тогшоод, шахцалдаад ороод ирэх тийм нөхцөл байдал алга байна. Тэглээ гээд энэ асуудлыг хойшлуулж болохгүй. Энэ нь өөрөө 8-10 жилийн хугацаатай бүтцийн өөрчлөлтийн асуудал учраас хугацаа алдалгүй эхлүүлэх хамгийн чухал. Тийм учраас энэ хуулийг хаврын чуулганд багтааж батлах нь зүйтэй.

Нэгдүгээрт, Манай банкны систем өрөөсгөл шинжтэй явж ирсэн. Технологи талаасаа манай банкууд их сайжирсан. Өрөөсгөл зүйл бол сүүлийн 25 жил арилжааны банкууд маань зөвхөн хадгаламж дээр өрсөлддөг. Хадгаламжийн хүү өндөр  байх тусмаа бусад зээл, санхүүгийн зуучлалын өртөгүүд буух боломжгүй. Тэгэхээр үүнийг задалж байж, банкны системд төвлөчхөөд байгаа мөнгөний урсгалыг хөрөнгийн зах зээл буюу үнэт цаасны хоёр дахь зах зээл рүү төвлөрүүлэх нь бодлогын хамгийн гол цөм байх учиртай юм. Тэгэхээр хөрөнгө оруулалтын банк өөрөө тэр чиглэл рүүгээ үйл ажиллагаагаа чиглүүлэх учиртай.

Хоёрдугаарт, Гол зааглаж байгаа зүйл нь хөрөнгө оруулалтын банк нь гадаадын санхүүгийн зах зээл дээрээс өөрсдөө хөрөнгөө авчирч манай зах зээлрүү нийлүүлэх ёстой. Түүнээс манай дотоодын банкуудын ажилладаг хадгаламжийн зах зээл дээр ороод бусад банкуудтай өрсөлдөөд хадгаламж хүүг өсгөөд хадгаламж татаад, тэтгэврийн зээл өгөх маягаар ажиллахгүй. Эдгээр зүйлүүдийг хориглож өгнө. Магадгүй 100 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт шаардсан урт хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Мөн дээрээс нь манай дотоодын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум байхад хуулийн төсөл дээр гадаадын хөрөнгө оруулалттай банк МУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах юм бол дүрмийн сан нь 500 тэрбумаар доошгүй байна гэх мэт зах зээлийг нь зааглаж өгсөн зохицуулалтыг хийж өгнө.
 

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-13 01:31:08
    НД ЫН ажилчдын байр нэртэй Наранцэцэг авгай С.Эрдэнэ 2 ын хүмүүс 2-3 ААР НЬ АВНА 2О жид ажилласан жирийн байцаагчид юу ч олдохгүй шалга
    59.153.114.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Shonhor tower 2017-04-12 14:54:56
    Shonhor tower, Erdeniin busad barilguud bid chini mungu hurunguur bosdog yum sh dee mongolchuudaa Niigmiin daatgalyn san hoosorloo gej gaihaj gene. Teneg yumu...
    73.109.220.174
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-04-12 14:07:30
    НД ЫН сангийн мөнгө байхгүйн учрыг ганцхан С.Эрдэнэтэй л ярих хэрэгтэй ямар байсан юунд зарцуулсан одоо ямар байгаа асуу
    103.212.116.74
    Мэдэгдсэн Хариулах
  • С.Эрдэнэ 2017-04-11 12:55:59
    Shaasan nohoinoos ni garguul
    112.72.11.110
    Мэдэгдсэн Хариулах
  • энэ бас эрх мэдэлтэй ,эргүүнүүдийн нэг  2017-04-11 10:48:33
    Нийгмийнн даатгалд төлсөн мөнгий нь идчихсэн учир бүр нэмж авах нь зөв гэнэ үү,арай ч дээ,
    182.160.36.148
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-04-12 14:50:23
      Бас л даврах юм. Бүгд ажил хийхгүй хувиараа амь амиа борлуулах ажил хийх үе болсын байна л да.
      202.70.46.221
      Мэдэгдсэн Хариулах
  • Banknii ajiltan 2017-04-11 09:54:49
    Er ni ene hun yarij baigaagaa oilgoj baina uu?? 1. Banknii hadgalamjiin huu undur baigaad baigaan bish. Mongol banknaas bodlogiin huuchin 14% -tai baihad buuhve...
    202.131.226.221
    Мэдэгдсэн Хариулах
  • НДаатгал төлөгчъ 2017-04-11 09:30:32
    Миний 30 жил төлсөн мөнгө хаана байна Сайн шалгаад буруутан этгээдээр эргүүлэн төлүүлэх хэрэгтэй шүү
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-04-11 08:51:27
    Нийгмийн даатгалын ажилчид хэний мөнгөөр байр аваад байна ааа??????
    103.229.122.69
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-04-11 08:25:58
    бидний төлсөн мөнгийг хэн идчихээ вэ? Хэн нэгний идсэн мөнгийг дахиад нэмж ард түмнээс авна гэдэг шударга ёс уу...
    103.26.195.59
    Мэдэгдсэн Хариулах
    • С ЭРДЭНЭ 2017-04-11 09:33:12
      ТА НАРЫН МӨНГИЙГ ХЭН ХУСЧИХВАА?
      103.57.95.18
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-04-11 05:45:55
    Бид нар насаараа л төллөө. Тэгээд яг тэтгэвэртээ гарах гэхээр тэтгэвэрийн насыг уртасгана гээд тэнэгтээд байх юм. Та нар өөрсдөө идэж уугаа биз дээ...
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
    • yag unen 2017-04-11 07:48:05
      харин тийм. яахаараа насаараа хураалгачихаад одоо данс нь улайчихсан байдаг юм бэ? Энэ МАН бол хамгийн харгис бодлогуудаар бидний мөнгийг дээрэмдэж байна.
      103.9.90.228
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-04-11 05:40:24
    Эрдэнээс өмнөх мөнгө хаачисаныг нэх,,,бид хийсэн мөнгөө л авах гэж ба
    43.228.130.8
    Мэдэгдсэн Хариулах
  • БҮҮ ГУЦ 2017-04-11 04:03:08
    ТӨЛСӨН ДААТГАЛ ШИМТГЭЛИЙГ МААНЬ БАС ЦӨЛМӨЧИХӨӨ ЮҮ.... ОДОО ДАХИЖ ТӨЛҮҮЛЭХ САНААТАЙ ЮҮ.БАНКИНД ХАДГАЛУУЛАХАД Л 16-18 ХУВЬ ӨСНӨ ШҮҮ ДЭЭ.
    202.179.27.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2017-04-11 02:54:26
    Даатгал төлдөггүй баахан улс тэтгэвэр аваад байхаар яаж хүрэх юм бэ? Бүгд л ижил хувь хжмжээгээр төлж ижил нөхцлөөр тэтгэвжрт гардаг байх естой
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Даатгуулагчид 2017-04-11 02:14:49
    2004 онд Улаан сангийн сайд байхдаа нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төсөвтэй нэгтгэж том нүгэл хийсэн хүн дээ.Түүнээс хойш С.Эрдэнэ тоглож дуусгасаан.
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-04-11 01:35:22
    Улс төрчид та нар л аваад идээд дуусгасан биз түүнээс биш хуулиараа 1960 оноос хойш төрсөн иргэд 1995 оноос өөрсдийн нэрийн данс нээж шимтгэлээ байршуулсан шүү ...
    202.21.117.6
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2017-04-11 02:23:53
      Иргэний цалингийн 21 хувьтай тэнцүү мөнгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлсэн шүү дээ. 500 -төгрөгөөс 100 гаруйг хийгээд байсан. Үүний үрээр ХЭН БАЙРТай бол...
      103.229.122.69
      Мэдэгдсэн Хариулах