Монгол Улсын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Туушин зочид буудлын  Соёмбо танхимд ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт Үндэсний чуулган зохион байгуулна.
 
09:00 цагт: Хангарди ордны 14 давхарт "Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах" сэдэвт зөвлөгөөн болно.
 
11:00 цагт: Нийслэлийн иргэний танхимд "Агаарын бохирдол бууруулах, хог хаягдал, орчны эрүүл ахуйн цэвэр цэмцгэр байдлыг хангахад хороодын Засаг дарга нарын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно.
 
11:30 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд 2017 оны төсөвтэй холбогдуулан бизнес эрхлэгчдийн төлөөлөл, ТЕГ, ХАҮТ, НДЕГ, МҮЭ-тэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгээр ХАОАТ нэмэх, хадгаламжийн хүүгээс татвар авах, НДШ-ыг 2,5 хувь нэмэх зэрэг асуудлуудыг ярилцана.

Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт: Өргүй монголын төлөө 218,1 хөдөлгөөнөөс Монгол улсын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-аас Шударга Шүүх Монголыг аварна Цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
 
15:00 цагт: Хүүхэд багачуудыг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээсэн “ҮЙМЭЭЗЭД ТОХИОЛДСОН ЯВДАЛ” хүүхдийн жүжгийн нээлт Монголын хүүхдийн ордонд болно.
 
“МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОРЧИН-БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль дээр болно. Тус хуралд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ҮАБЗ-ийн Ажлын алба, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, ҮАБ-ыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, ҮБХИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцоно.
 
“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал, үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Хаана: The Corporate Hotel & Convention Centre

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.