Хүүхэд буугаар оролдож байгаад сум алдсан хэрэг гарлаа
Буугаар оролдож байгаад сум алдаж, хүн гэмтээсэн хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал Архангай аймгийн  Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг Баарт гэх газар  33 настай эрэгтэй Н-ийн гэрт Хашаат сумын Цайдам багийн харьят 16 настай эрэгтэй О нь ТОЗ-8 буугаар оролдож байгаад хүнрүү сум алдсан хэрэг гарчээ.
 
Тодруулбал, Цахир сумын харьят 17 настай эмэгтэй Л-ийг буудаж гэмтээн Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Насанд хүрээгүй, бага насны хүүхэд буугаар тоглож байгаад нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг өмнө нь гарч байсан. Улмаар иргэдийг ангийн болон дурсгалын буу, сумаа хүүхдээс хол, далд байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байсан билээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.