Зөвлөлдөх санал асуулга явуулна
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг энэ сарын 29, 30-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулна. УИХ-ын чуулганаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батласан юм.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 25 жил болсон байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2000,2011, 2012, 2015 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байсан ажлын хэсгүүдээс болон иргэд, эрдэмтэн судлаачдаас тодорхой санал, дүгнэлтүүдийг энэ хугацаанд гаргасан байна. Түүнчлэн, Монгол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Монгол Улсын Засгийн газраас байгуулан ажилласан билээ. Эдгээр санал, дүгнэлтүүдийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд зааснаар "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачилан боловсруулжээ.

Байнгын хороо тогтоолын төслийг энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулах сэдэв, хугацаа, газар нутаг, төсвийг тогтоолын төсөлд тусгасан байна.
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-05-02 15:59:11
    Bvx ard tvmneer xelelshvvlexgvi ymar jvjig taniad yarch batluulax gej baina. Nogoo dorduulsan 7 zaaltaasaa ch dor zvil nemene dee ta nar?