Бор гөрөөсний амийг аварч нийслэлийн Шуурхай албанд мэдэгджээ

Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг, Сэлхийн амны эхэнд оршин суугч Г.Ганбаатарын зэргэлдээ хашааны орчмоос золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс энэ сарын  4-ний өдөр олджээ.  Уг гөрөөс өмнөх орой нь зэрлэг нохойд хөөгдөн уулнаас хурдтай зугтаан бууж, айлын торон хашааг харалгүй мөргөн хоёр эвэр, урд хөлөө хашааны төмрийн завсар зоож шарх авсайн байна. Мөн бөгсөө хүчтэй савснаас болж нуруу, нугасаа гэмтээн, бөгсөн бие нь мэдээгүй болж, хашааны төмөр орооцолдсон байжээ.

Иргэний өгсөн мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас малын эмчтэй очин анхан шатны үзлэг хийлгэж, шархыг боож цэвэрлэсэн байна. Бор гөрөөс нуруугаа уруулж, хөл болон нуруу нугасаа хүнд гэмтээсэн тул хөдөлгөөнгүй байлгаж, тэнхэртэл нь тус айлын  зуны байшинд байлган,  сүрэгт нь нийлүүлэн тавихаар шийдвэрлэсэн байна.

Цаашид бэртсэн гэмтсэн, аюулд өртсөн олон амьтдад анхны тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх мал эмнэлгийн байгууллага, мэргэжлийн эмч нартай хамтран ажиллахыг уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-11 05:54:55
    золбин нохойгоо устгаачээ
    43.228.130.8
    Мэдэгдсэн Хариулах
  • nohoig ystag ni herdee hezyy dee! 2017-04-10 15:27:13
    Mongoliin mal emneleg herhen ajillah bol doo!!!nyryy nygasand ni mes zaslal hiij edgeeh yum asan!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zolbin nohoi 2017-04-10 11:42:55
    nuruu nugas gemtsen bol edgehgui dee, harin zolbin nohoig ustgah heregtei baina.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах