Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэдийн гомдлыг хэлэлцэнэ
Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэд албан тушаалд нь эгүүлэн томилоогүй, хууль бусаар огцруулсан гэсэн үндэслэлээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Иргэний болон захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд хандан нэхэмжлэл, гомдол гаргажээ. Гэвч шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэхээс татгалзсан тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа  маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор тэд  Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар хэргийн харьяалал тогтоох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 19-ний өдөр хийхээр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.