Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг түрүүлэв

“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын 2017 оны хоёр дахь тэмцээн энэ сарын 7-9-ний өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. Хэдхэн хоногийн дараа Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох Ази тивийн АШТ-ий өмнөх бэлтгэл болсон тус тэмцээнд нийт 56 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд нийт оролцогчдын ¼ нь олон улсын цолтнууд байсан юм.

Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар түрүүлж, ДДХМ Ц.Сүхбат, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун, спортын мастер Ц.Эрдэмбилэг нар удааллаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер ОУМ М.Одгэрэл, ОУИМ М.Нямжаргал, ахмад даамчдаас спортын мастер Л.Гансүх, Д.Дорж, хөвгүүдээс спортын мастер Ц.Чинзориг, охидоос ДДХДМ Б.Мишээл нар тэргүүлж, дэд мастер С.Болор, I зэргийн тамирчин Э.Сугарсүрэн, зэрэггүй тоглогч Г.Гүнсумъяа нар тусгай шагналын эзэд болсон байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.