Модон бөмбөгчид  Хонгконгийн нээлттэй тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв
Монголын модон бөмбөгийн шигшээ багийн тамирчид Хонгконгийн нээлттэй олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо. 

Монголын тамирчид баг, ганцаарчилсан, хосын төрөлд өрсөлдөж, эрэгтэй багийн төрөлд Э.Энх-Алдар, М.Ууганбаяр, Г.Санзайдорж, О.Мижиддорж, Г.Сугарбаяр нар 24 замын нийлбэр оноогоор гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль, цом хүртжээ.

Мөн эрэгтэй хосын төрөлд нийт 27 хос өрсөлдсөнөөс Монголын хос тамирчид болох ХААИС-ийн оюутан М.Ууганбаяр, Г.Санзайдорж нар 96 оноогоор хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэд болсон байна.

Тэмцээнд Япон, Солонгос, Тайвань, Сингапур, БНХАУ, Малайз, Хонгконг, Угандагийн тамирчид оролцсон юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.