Өсвөр насны охид цонхоор үсэрчээ
 Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн  5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Туул-1" хотхоны  нэгэн байрны орцны цонхоор хоёр охин үсэрч, амиа алдсан хэрэг гарчээ. Охидыг юунаас болж амиа алдсаныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 

Амиа алдсан охидын тухайд 16, 17 настай байжээ. Тэднийг цонхоор үсрэхийг харсан оршин суугчид цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.