Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 44 хувь нь 16 хүртэлх насныхан байна
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүмүүсийн хэрэгт хийсэн судалгаагаар 44,7 хувь нь 16 хүртэлх насны хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах зэрэг гэмт хэрэгт холбогдсон байдаг аж. Харин тэдний  гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хөнгөн хийсвэр зан, хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн хариулсан байна.
 
Өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдох нь тэдний нас болон сэтгэл санааны онцлогтой холбоотой байдаг бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс өсвөр насныханд тохирсон сургалтын хөтөлбөр, арга барилаар уг сургалтыг явуулж шаардлагатай хууль, эрх зүйн мэдээллийг өгч байна.
 
Энэ удаагийн ээлжит сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн ахлах ангийн 100 орчим сурагчдад 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хичээлийг заажээ.
 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.