Сурагчдаас мөнгө, хандив авч буй талаарх гомдлыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газарт “Боловсролын байгууллага, сургуулийн захирал, багш, сурган хүмүүжүүлэгч нар сурагчдаас үндэслэлгүй мөнгө, хураамж, хандив авч байна”, “Шалгалтын комиссыхонд мөнгө цуглуулж өгч байна” гэх гомдол, санал сүүлийн үед цөөнгүй иржээ.

Эдгээр гомдол, мэдээллийг АТГ-аас холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шалгаж байгаа бөгөөд сургуулийн төгсөлт, элсэлтийн шалгалт эхэлж буй энэ цагт сурагч, оюутнуудаас элдэв хураамж, хандив нэрээр мөнгө татан авах хууль бус үйлдлүүдийг гаргахгүй байх, тодорхой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагад зөвлөмжийг хүргүүлсэн байна.  

Иймд иргэд, олон нийт, эцэг эх, оюутан сурагчид хууль бус энэхүү үйлдлийн талаарх санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэнэгтээрэй 2017-04-10 10:16:40
    шаардлагатай бол эцэг эхийн хурлаар хэлэлцээд өгөлгүй яадын, шалгаж байгаа нь ч шалгуулж байгаа нь тэнэгтээрэй.
  • Khosbayar 2017-04-10 10:03:13
    бага ангийн багш нарын мөнгө олох арга улам нарийссаар. Эцэг эхийн зөвлөл гээч юмыг өөрийн талын хүмүүсээр бүрдүүлж тэд нараараа дамжуулан эцэг эхчүүдээс мөнгө ...
  • 12 2017-04-10 03:01:07
    оюуны ундраа цогцолбор сургууль ой хийж байгаа нэрийдлээр хүүхэд нэг бүрээс 20 000 төгрөг билетний үнэ гэж хурааж байна. ШАЛГААРАЙ
  • сс 2017-04-10 02:45:05
    угаасаа л авдаг шүү дээ. Сургуулийн, ангийн, багшийн гээд татвар мундахгүй