Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд хэрэгжүүлсэн томоохон төслүүдэд аудитын шалгалт хийхээр болжээ
Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас нийслэлд шалгалт хийх төлөвлөгөө, аудит хийх чиглэлээ тодорхойлсон талаараа өнгөрөгч баасан гарагт мэдээлсэн. Тус газраас  таван асуудал дээр аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөг боловсруулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд хэрэгжүүлсэн  “Гудамж”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” зэрэг томоохон төслүүдэд аудитын шалгалт хийхээр болжээ. Тодруулбал 

- “Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн эсэх дээр аудитын дүгнэлт гаргах,

-Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ийг иргэдэд өндөр үнээр борлуулсан, зөвшөөрөлгүй газруудад байршуулсан эсэх талаар дүгнэлт гаргах 

-Гэр хорооллын дахин төлөвлөлт, сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг нягтлан шалгах болно. Үүнээс гадна нийслэлийн Газрын албанаас төрийн байгууллагын хэрэгцээнд газар олгосон асуудал хуулийн хүрээнд явагдаж чадсан уу гэдгийг шалгаж дүгнэлт гаргах,

- Авто замын хөгжлийн газарт хийгдсэн зарим төсөл, арга хэмжээг хуулийн дагуу явуулсан эсэхийг шалгаж аудитын дүгнэлт тус тус гаргахаар болжээ. 

Эдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа нь “Гудамж” төслийн   санхүүгийн асуудал. Хэрэгжиж эхэлсэн цагаасаа олны хэл аманд байнга өртөж байсан тус төслийн санхүүгийн тайланд ноцтой зүйл олон байгааг МАН-ынхан байнга хэлж байв. Энэ ч үүднээс эрх баригчид төслийн санхүүг шалгахаар бэлтгэл ажлаа хангажээ. “Гудамж төсөлтэй холбоотой  но-той байж болох олон мэдээллүүд хөвөрч байв. Тухайлбал Монгол Улсын хэмжээнд мөрддөг зам барих жишиг vнээс дөрөв дахин давсан их хэмжээний мөнгийг нэг уулзвар ашиглалтад оруулахад зарцуулсан тухай тухайн үед учир мэдэх хүмүүс хэлж байв.  Автозамын жишиг vнээр бол нэг уулзвар барихад 1.7 тэрбум орчим төгрөг, тухайн vеийн бараа материалын vнэ ханш өссөн тохиолдолд ихдээ л хоёр тэрбум төгрөг зарцуулах боломжтой аж. Гэтэл  2013 онд олны нэрлэж заншсанаар хорооллын ахуйн vйлчилгээний зvvн урд уулзвар болох “Минж плаза”-гийн өмнөх дөрвөн замын 1830 ам.метр талбайг зассан. Хоёр километр ч хүрэхгүй уг замыг 4.5 тэрбум төгрөгөөр засварласан  байжээ.  

Энэ мэт Гудамж төсөлтэй холбоотой олон  эргэлзээтэй асуудал бий.  Өнөөдрийг хүртэл уг  төслийн  тайлангийн задаргаар олон нийтэд  танилцуулж байгаагүй билээ. Тэгвэл шалгаж эхэлсэнээр бүх зүйл тодорхой болох нь.  Олон нийтийн зүгээс  “Гудамж” төслийн зарцуулалтын нэгдсэн мөнгөн дvнг бvхэлд нь биш задаргааг нь дэлгэж уг төсөлд ямар компани хэдэн төгрөгөөр санхvvжилтээр аль уулзварыг хийсэн. Гэрэлтvvлгийг нь хэн, хэдэн төгрөгөөр гэрээлж хийж, гvйцэтгэсэн гэх зэрэг задаргааг ил болгохыг шаардаж байна. Тиймээс л “Гудамж” төслөөс мөнгө авсан компаниудын эргэн төлөлтийг олон нийтэд ил болгох нь зайлшгvй асуудал юм. Учир нь энэ оноос эхлэн бондын зарцуулалтад өдөрт 500 сая ам.долларыг манай улс төлөх хуваарьтай байгаа.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.