Э.Бэхбаяр Дан Коловт түрүүлсэн 10 дахь бөх боллоо

Болгарын Русе хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд Дан Коловын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө. 55 дахь удаагийн тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 59, 71, 80, 98, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97, эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан болсон юм.

Тус тэмцээнд манай гурван бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн 57 кг-д  гавьяат тамирчин Э.Бэхбаяр урамтай сайхан барилдаж, алтан медаль хүртжээ. Тэрбээр эхний даваанд 2013 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Ираны Хейролла Гахраманиг, 1/4-гийн шигшээд Италийн Гиви Давидовиг, хагас шигшээд Испанийн Леван Метревелиг тус бүр 10:0-ээр буюу онооны илт давуугаар цэвэр ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Румыний хашир туршлагатай бөх Андрей Дубовыг 9:4-өөр буулган авсан юм.

Ингэснээр Э.Бэхбаяр Дан Коловт түрүүлсэн Монголын 10 дахь бөх боллоо. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар З.Ойдов 1971, Х.Баянмөнх 1974, ардын багш Д.Сэрээтэр 1968, гавьяат тамирчин Ц.Нацагдорж 1976, А.Энхээ 1988, О.Пүрэвбаатар 1998, Б.Наранбаатар 2002, Ц.Энхжаргал 2010, О.Бурмаа 2012, 2014 онд тус тус аваргалж байв.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.