Дөнгөж төрсөн нярайн амийг аварсан Б.Даваадоржийг “ЦАГДААГИЙН АЛДАР” тэмдгээр шагнав

Дөнгөж төрсөн нярайн эрдэнэт амийг аварсан Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийг ХЗДХ-ийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасныг ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр гардууллаа.

Тус аймгийн цагдаагийн газарт өнгөрсөн сарын 30-ны өдөр “Дөнгөж төрсөн нярай хүүхдээ жорлонд унагачихлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн дэслэгч Б.Даваадорж цаг алдалгүй шуурхай очиж, нөхцөл байдлыг үнэлээд жорлонгийн модыг хөшиж , нүх рүү орж нярайн амийг аварсан байна.

Иймд ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр албаны үүргээ нэр төртэй биелүүлж, авхаалж самбай, иргэний эр зориг гарган эрдэнэт хүний амийг аварсан цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийн цаашдын ажилд амжилт хүсч, талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochun 2017-04-09 03:34:25
    mundag bn, etseg eh ni hyrtel orood avrahgyi bhad tsagdaa mundag bn
  • зочин 2017-04-09 02:11:48
    Эх нь ч юмуу эцэг нь юмуу дөнгөж төрсөн хүүхдээ жорлон уруу яваад ороод унагаасан хэрэг үү.Арай жорлонд айл амьдардаг юм биш байгаа даа.
  • zochun 2017-04-08 05:02:28
    hun buleglej alah gesen 5 tsagdaagaa yah gej baina,tom sgagnal baigaa yu