Ц.Мөнхзул мөнгөн медаль хүртлээ
Арабын Нэгдсэн Эмират улсад энэ сарын 7-12-ны өдрүүдэд буудлага спортын олон улсын тэмцээн болж байна. Зөвхөн эмэгтэй тамирчид өрсөлдөж буй тус тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц.Мөнхзул мөнгөн медаль хүртжээ.

Тэмцээнд нийт 18 тамирчин өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул 580 оноогоор финалд шалгарч, нэмэлт буудлагадаа 31 оноо авснаар мөнгөн медаль хүртсэн юм. Энэ дасгалд Швейцарын буудагч “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Хайди Гербер Диетхелм түрүүлж, Болгарын алдарт буудагч олимпийн хошой аварга Мария Гроздева хүрэл медалийн тавцанд гарав.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.