Богд хан ууланд үүрлэсэн 200 гаруй нохойг устгажээ

Богдхан уулын амуудад зэрлэгшсэн ноход элбэгшин зэрлэг амьтад барьж,  ууланд аялж буй иргэд рүү дайрсан явдал удаа дараалан гарсантай холбогдуулан  Хот тохижилтын газар,  нийслэлийн Байгаль орчны газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран нохой устгалын ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд нийт 214 нохой устгажээ.

Богдхан уул нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг, бие даасан хамгаалалтын захиргаатай тул байгаль хамгаалал, биотехникийн арга хэмжээг нийслэл хотоос зохион байгуулах үүрэг хүлээдэггүй.  Гэвч нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг арга хэмжээг авсан байна.  

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2016  онд хийгдсэн агнуур зохион байгуулалтын тайлангийн зөвлөмж хэсэгт хот орчимд олноор сүрэглэн явж,  зэрлэг амьтдаар хооллодог болсон зэрлэгшсэн ноход устгах ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу нийслэлийн ногоон бүсийн Их, Бага Баян, Ухаагийн өвөр,  Зүрх ууланд устгалын ажлыг өнгөрсөн оны 11, 12 дугаар саруудад зохион байгуулж байсан юм. 

Тархац нутаг нь хумигдаж буй зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор нийслэлийн ногоон бүсийн ойд нохой,  мууртай аялахгүй, нохой төөрүүлж хаяхгүй, тэжээвэр нохойг сул чөлөөтэй тавихгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газар,  Хот тохижилтын газраас анхаарууллаа.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nohoind hairtai ohin 2017-05-22 10:44:08
    nohoi zuw tejeej chaddag yum bol sain bnshdee dugui bai teneg yumnuud ter zolibon nohoigoo ustag za
  • и 2017-04-09 12:32:38
    хотын даргыг нохойны нь сптралтай нь богд ууланд томилж явуул
  • сөд 2017-04-08 07:02:45
    татвар нэмэх хэнээтнүүд орон сууц бохирдуулж өвчин тарааж байгаа нохойн татвар аваач өдрийн хоолоо дийлэхгүй байж нохой тэжээгсэд гэж тэнэгүүд олон байнаа
  • emee 2017-04-08 02:59:17
    Noxoi ustgana geed buu sum gex ni xoshrogdson arga bithvv?. Erdoo gansh vmx maxand xor xiigeed l thidchixed xab gej zaligiad l bolmoor ym. Gexdee 5 terbumaar
    • Pee 2017-04-10 02:13:22
      Ter hortoi mahiig chini zolbin nohoi bish zerleg chiono heree geh met amitan idej hordood baidag ymaa. ym medehgui baij. odoohondoo hamgiin hyalbar hurdan arga...