НЗДТГ-ын төсөв мөнгөний үрэлгэн зардалд Аудитын шалгалт явуулна
Нийслэлийн засаг даргын тамгын газарт Аудитын шалгалтыг таван чиглэлд оруулахаар болжээ. Учир нь өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн их хөрөнгө зарцуулсан. Мөн тэр хэрээрээ олны анхааралд байсан ажлыг сонгон авч аудитын шалгалтыг оруулж байгаа юм байна. Тодруулах юм бол дараах таван чиглэлд аудитын шалгалт хийгдэж дүгнэлт гарна. Үүнд:
 
  1. Гудамж төслийн хүрээнд төсөвт өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн эсэх
  2. ТҮЦ барих ажлыг нэг талд давуу эрх олгосон эсэх, зөвшөөрөлгүй газар байршуулах боломжийг олгосон эсэх дээр дүгнэлт гаргана
  3. Гэр хорооллын дахин төлөвлөлт, сонгон шалгаруулалтын хүрээнд хийгдсэн ажлыг шалгах юм
  4. Нийслэлийн газрын албанаас хууль зөрчин Төрийн байгууллагад газар олгосон зарим асуудлыг нягтлан шалгах
  5. Нийслэлийн авто замыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажилд аудитын шалгалтыг хийж үнэлэлт дүгнэлтийг гаргах юм байна.

Энэ тухай өнөөдөр Нийслэлийн Аудитын газрын төлөөлөл Б.Алтанзул НЗДГ-ын дарга Отгонбаяр болон албаныханд танилцуулсан байна.
 

ГУДАМЖ ТӨСӨЛ 200 САЯ  АМ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ 


Монгол улсын засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд энэхүү төслийг хэрэгжүүлсэн билээ. Гудамж төсөлд Чингис бондоос 200 сая ам долларын санхүүжилт гаргах шийдвэрийг тухайн үеийн холбогдох байгууллагаас гаргаж байлаа. Мөн газар чөлөөлөлт зэрэг ажилд нь 200 мянган ам долларыг зарцуулах шийдвэрийг гаргаж байжээ. Уг төслийн хүрээнд түгжрэл ихтэй 33 уулзварыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хийнэ. Мөн Сэлбэ болон туул гол дагуу 28-30 км хурдны авто замын ажлыг хийхээр болоод байлаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хэд хэдэн шийдвэрийг гаргаж байсан. Тухайлбал Засгийн газрын 90 дүгээр тогтоол гарч 38 нэр төрлийн бараа үйлчилгээг авах тендрийг шууд гэрээлэх зарчмаар явуулах зэрэг шийдвэрийг гаргаж байв. Мөн гудамж төслийн хүрээнд хийгдэх уулзвар шинэчлэх ажлыг шууд гэрээлэх зарчмаар явах зохицуулалт ч орж байлаа. Энэ бүхэн нь эргээд олон тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулагдах үндэслэл болсон гэх маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Уг төслийн хүрээнд нэг уулзварыг шинэчлэх ажлыг 1-2 тэрбум төгрөгт багтаан хийж болох байтал 4-6 тэрбум төгрөгөөр хийдэг байсан гэх явган яриа хүртэл бий. Энэ бүхний үнэн худлыг аудитын шалгалт ийнхүү дэнслэхээр болж байна.
 

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ


“2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалт явуулжээ. 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, 3 нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байгаа тухай Нийслэлийн засаг даргын тамгын газрааса саяхан мэдээллэж байсан билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байжээ. Харин өнөөдрийн байдлаар 7 мянга хүрээгүй явж байна.  Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой гэж албаныхан тайлбарлаж байгаа.  

2012-2016 онд эр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй. Хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчихаад байгаа тухай мэдээллийн Нийслэлийн засаг даргын тамгын газраас өгч байгаа 2012-2016 оны хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл уг мөнгөөр хийсэн ажил нь үнийн дүнтэйгээ дүйцэхгүй байгаа талаар зарим иргэний хөдөлгөөнийхөн байр сууриа илэрхийлэх болсон. Тэдний тооцоогоор уг мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой, Дахин төлөвлөлтийн хүрээнд 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой байжээ. Энэ бүх мэдээлэл дээр үндэслэн аудитын байгууллага шалгалт явуулах гэж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-04-28 16:11:36
    End gansh vnen zvil bol MAN 23 jil niisleliig zaxirsan ni vnen? Gexdee svvliin 4 jild l xot xotiin torxoo olson ni vnen thvv dee?
    • mongol emee 2017-04-28 16:15:50
      23 jil xotiig zaxiraxdaa xotoiig. tvgjrel.utaa xoeroos salgaagvi baij xotiin gazriig zaraad duusgasan thvv dee ? UB xotiin xubid oor vnen alga daa. Xaramsaltai ...