МУГТ Л.Отгонцэцэг чансаагаараа бөхчүүдээ тэргүүлж байна
Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ноос гуравдугаар сарын эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Өнгөрсөн сарын чансааг гаргахад Яшар Догугийн нэрэмжит ОУТ, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн, Унгарын Сомбатхэйд болсон 23 хүртэлх насны ЕАШТ-ийг харгалзаж үзсэн юм. Өмнөх сарын чансаанд багтсан манай улсын эрэгтэй хоёр, эмэгтэй найм, нийт 10 тамирчин ахисан ч үгүй, буусан ч үгүй байрандаа баттай зогссоор байна.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран зургаад, 74 кг-д гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат 17, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 20, 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг гурав, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 18, 58 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон зургаад, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 15, 63 кг-д гавьяат тамирчин Соронзонбодын Батцэцэг 11, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 10, ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг 16, 75 кг-д спортын мастер Ган-Очирын Уртнасан 18 дугаар байрт бичигджээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.