Ж.Эрдэнэбат: ОУВС аль нэг улсад хөтөлбөр хэрэгжүүлэхдээ шаардлагаа шууд тулгадаггүй
УИХ-ын хаврын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар ба Олон Улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар Ерөнхий сайд мэдээлэлдээ “Монгол Улс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт олон улсын болон бүс нутгийн 74 байгууллага, сан, холбоонд нэгдэн орсноос 12 нь олон улсын банк, санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллага байна.

НЭГ. Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш Олон улсын валютын сантай хамтран макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, зах зээлийн эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох, ядуурлыг бууруулах болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн Стэнд-бай хөтөлбөр, ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжих зэрэг 5 хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 195.7 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг авч ашиглажээ.Үүнд Стэнд-бай хөтөлбөрийг 1991, 2009 он, Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг 1993, 1997, 2001 онд хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилжээ.

Тэгвэл бидний хэрэгжүүлэхээр тохиролцоод буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх зургаа дахь удаагийн хөтөлбөр бөгөөд хугацаа нь 36 сар буюу харьцангуй урт, хүү бага байхаар байна.

Засгийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг амжилттай хийснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл улам сэргэж, хамтран ажиллах нөхцөл боломж илүү нээлттэй болж байгааг дурдах нь зүйтэй.

ХОЁР. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны группийн байгууллагуудтай төсөв, макро эдийн засаг, засаглал, удирдлагын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд 1991-2016 он хүртэл санхүү, хөдөө аж ахуй, нийгэм, эрчим хүч, уул уурхай, хөдөлмөр эрхлэлт, худалдааны салбаруудад нийт 136 төсөл, арга хэмжээний 837 орчим сая ам.долларын санхүүжилтийг авсан байна.

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт үндэслэн шийдвэрлэдэг бөгөөд баримт бичгийг Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд дөрөв жил тутам шинэчлэн тохирдог. Энэ хүрээнд Засгийн газар 2017-2019 онд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 160.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглахаар төлөвлөж байна.

ГУРАВ. Монгол Улс Азийн хөгжлийн банкинд 1991 онд элсэн орсноос хойш нийт 1.6 тэрбум орчим ам.долларын санхүүжилт авч, зээл, буцалтгүй тусламж, техник туслалцааны 260 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн багцаас хэрэгжүүлэх төслүүдийг Дунд хугацааны хамтын ажиллагааны стратегийн хүрээнд шийдвэрлэдэг бөгөөд ирэх дөрөв жилд бүс нутгийн хамтын ажиллагаа болон эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцоод байна.

ДӨРӨВ. Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 61 дэх бүрэн эрхт гишүүн болсноор тус банкны шугамаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд оролцох, техник туслалцаа авах, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэх, санал оруулах, Зүүн Европ болон шинээр тусгаар тогтносон улс fорнуудтай хамтран Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирлээ.

Тус банк манай хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр идэвхитэй ажиллаж, нийт 1.4 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны эх үүсвэрийг олгосноос гадна Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпораци болон бусад олон улсын хөрөнгө оруулагчтай хамтран Оюутолгойн далд уурхайн төсөлд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Мөн гадаад валютын ханшийн эрсдэлийг багасгах зорилгоор манай аж ахуйн нэгжүүдэд төгрөгийн санхүүжилт олгох, дотоодын санхүүгийн зах зээлийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

ТАВ. Монгол Улс 2015 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч орнуудын нэг болсон бөгөөд тус банктай хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрийг судлаж байна.

ЗУРГАА. Монгол Улс 1970 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүн болсноос хойш өнөөдрийн байдлаар тус банкны дүрмийн сангийн 0.49 хувийг эзэмшиж байна. Цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тус банк болон Хөгжлийн банк хооронд байгуулсан “Стратегийн түншлэлийн гэрээ”-ний үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан 50.0 сая еврогийн зээлийг 7 жилийн хугацаатай олгох талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн.

ДОЛОО. Монгол Улсын Засгийн газар дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банкуудтай нягт хамтран ажилласны үндсэн дээр Засгийн газрын дөрөв үнэт цаас, Засгийн газрын баталгаатай гурав үнэт цаасыг олон улсын зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ нь хувийн секторын гадаад зах зээл рүү нэвтрэх, санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, хөрөнгө босгоход томоохон түлхэц болж байна. Дэлхийд тэргүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай дотоодын санхүүгийн зах зээлд орж ирснээр Монгол Улсын нэр хүнд өсөх, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломж нэмэгдэх, хямд өртөгтэй эх үүсвэрийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгох, цаашлаад урт хугацааны хөгжлийн зээл, төгрөг-юанийн своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг сунгахад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч энэ байдал хэвээр хадгалагдана гэж Засгийн газар үзэж байна.Өнөөдрийн байдлаар гадаадын банк, санхүүгийн байгууллагууд дотоодын 8 банкинд хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж байгаа бол тусгай шалгууруудыг хангасан, олон улсад нэр хүнд бүхий таван гадаадын банк Монголбанкны зөвшөөрөлтэйгээр Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байгаа юм” гэлээ.

Дэгийн дагуу Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан сөрөг хүчний гишүүд асуулт асууж, хариулт авдаг. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Саяхан 580 сая ам.долларын Хөгжлийн банкны зээлийг хугацааг сунгаж хуралдай бондоор сольсон. Олон нийтэд буруу ойлголт өгөөд байна. Су.Батболдын Засгийн газрын үед авсан бараг анхны бонд л доо. Хуралдай бондоор сольсоноор гурван хувийн хүүгийн алдагдал орж ирж байна. Өрийг өрийг өрөөр дарсан гэх мэдээллийг үнэн зөвөөр өгөх ёстой. Бондын төлбөрөөс шалтгаалан төсөвт хэр их ачаалал ирэх вэ?

Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат: Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг бонд гаргаж дарсан. Бид төсвөөс мөнгө гаргасан бол валютын ханш өсөхөөс эхлээд олон асуудал үүсэх байсан тул бонд гаргасан юм. 580 сая ам.долларын өрийг 5 хувийн хүүтэй авахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Харин одоо нөхцөл байдал хүнд байгаа тул бондыг Хуралдай бондыг 8 хувийн хүүтэй гаргасан юм. Энэ үеэр хөрөнгө оруулагчдын зүгээс дахин 3.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн. Энэ бол хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаагийн илрэл юм.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр хийх үед хүндрэл гарсан уу? ОУВС аливаа улсад хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өөрсдийнхөө шаардлагыг шууд тулгадаг гэсэн ойлголт нийгэмд байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: ОУВС аль нэг улсад хөтөлбөр хэрэгжүүлэхдээ шаардлагаа шууд тулгадаггүй. Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр хөтөлбөр хэрэгжүүлэх болж, төсвийн тодотголыг боловсруулсан.

УИХ-ын гишүүн  Б.Пүрэвдорж:  Өнгөрсөн намрын чуулганаар хэд хэдэн Элчин сайдын яамыг татан буулгах асуудал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор яригдсан. Элчин сайдын яамдыг татан буулгаснаар Монгол Улсын гадаад бодлого алдагдах юм биш үү?

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Засгийн газар гадаадад байгаа 46 Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газраас дөрвийг нь татан буулгах санал гаргасныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн. Энэ талаар Элчин сайдын яамд байрлаж буй улс орнуудад мэдээлэл хүргүүлсэн. Тухай орнууд ч нааштайгаар хүлээн авсан.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-04-24 03:51:27
    xanalgvi OUBS tai niilj ex ornoo gadaafiinxsnii omno orond oruulj sanaagaa gvisheex gej baina uu?
  • mongol emee 2017-04-21 16:25:05
    Eldeb thaardlaga tabiagvi ym bol yax gej ard tbmniixee xalaasiig temtrex geed zvtgeed baina be? Erdene bataa GvnsanErdeneseeree mongo xvvlj bidniigee tulj
  • зочин 2017-04-10 01:06:13
    татвараа нэмбэл зээл өгнө гэдэг утаггүй болих хэрэгтэй нөөц бололцоогоо ашиглалдаа тансаглалд зориулсан төсөвөө танаачээ
  • zochin 2017-04-08 04:18:34
    TA NAR TULGUULCHIKHSAN YUM BISH UU? ESWEL OUWS -YN NER DOR UURSDIIN TATWAR NEMEKH BODLOGOO KHIIKH GEED BAYGAA YUM BISH UU? DURAKUUD
  • монгол 2017-04-08 02:37:12
    Тулгадаггүй юм бол яагаад ОУВС ах тэг гээд байна ингэ гээд байна гээд байгаа юм бол Чойжоо гуай
  • ах 2017-04-08 01:44:01
    cанжийн баярыг татаж хөрөнгий эх үүсвэрийг шалгаач
  • Зочин 2017-04-08 01:23:19
    Энэ олон улсын байгуулагууд тэр зээлэ энгийн хүн өгдөг бол жинхэнэ өгөөжөө өгнө дөө.Монголд гээд баячууд руу хөрөнгө оруулаад байх юм.Өөрсдөө хянь,хамаагүй.