Нийтийн тээврийн орлого 15-20 хувиар нэмэгджээ
Нийтийн тээврийг ухаалаг системд шилжүүлсэнээр иргэд автобусанд суухдаа карт уншуулдаг болоод жил гаруйн  хугацаа өнгөрсөн. Харин энэ хугацаанд нийтийн тээвэр ихээхэн алдагдалтай ажилласан хэмээн нийтийн тээврийн компаниуд мэдээлж  байсан билээ. Учир нь иргэд карт уншуулахаас гадна бэлэн мөнгөний хайрцагт мөнгө хийж үйлчлүүлж байсан билээ. Ингэхдээ  ихэвчлэн дутуу, урагдсан мөнгө хийж үйлчлүүлж байсан нь нийтийн тээврийнхнийг алдагдалд оруулсан байна. Иймээс энэ сарын 1-ний өдрөөс эхлэн бүх иргэдийг картаар зорчуулахаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнгөрсөн зургаан хоногийн турш нийтийн тээврийн орлого 15-20 хувиар нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяраа 2017-04-07 23:54:14
    Маш сайн байна нэмэдэх нь чухал Яагаад гэвэл жолооч кондуктор 2 т но байсан.
  • зочин 2017-04-07 23:17:04
    Оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдгээ нийтэд зарлаад явахийн. Болимоор юм. Өөр арга байдаггүй юм уу? Картын дохиоллоор ялгаж болно шд. Хөл...
  • Иргэн 2017-04-07 16:07:01
    Жолооч нарын хариуцлагыг ондоржуулээч!! Картгуй хун зондоо орж бхад ероосоо дуугарахгуй юм
  • иргэн 2017-04-07 10:42:29
    mungunii xairtsaggui bolsnoos hoish autobus jolooch ba geriihen ni neg l bargar tsaraitai.
  • Иргэн 2017-04-07 07:40:37
    Тэгэж л таарна, автобусныхан нь бас дундаас нь хусдаг байж дээ