Орон сууцны нэг давхарын таазыг  шат гаргах зориулалтаар нурааж байсныг зогсоожээ
Өчигдөр “Богд ар” хорооллын 21а байрны өргөтгөлийн давхарт даацын хана, тааз нурааж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэсэн гомдлын дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс , Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ОБГ, ОБЕГ-аврах 105 дугаар ангийнхан газар дээр ажиллажээ. 
 
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид 13.00 цагийн үед ажиллахаар очсон боловч тус объeктод ажиллаж байсан иргэд хяналт шалгалт хийлгэхээс татгалзаж, улсын байцаагчийн биед халдахаар оролдлого хийсэн байна. Улсын байцаагч бүрэн эрхийнхээ дагуу шалгалт хийхээр цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нарын хамт орох гэсэн боловч гадна хаалгаа онгойлгохгүй дотроо буулгалтын ажлаа үргэлжлүүлсээр байв. Улмаар Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, ОБГ-тай хамтран хүчээр нэвтэрч орохоор шийдвэрлэж, ОБЕГ-ын аврах 105 дугаар ангийг дуудаж хаалгыг онгойлгожээ.

Шалгалтын явцад  нэг давхарын цутгамал төмөр бетон хучилтын хавтанг эвдсэн, таазыг нураасан байдалтай байлаа. Эвдсэн учир шалтгааныг тодруулахад, 2 дугаар давхарт гарах шат хийх гэж байгаа гэсэн тайлбар өгсөн байна. Тус газар ажилласан мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын улсын байцаагчид барилгын цутгамал хучилтыг эргүүлэн хэвийн байдалд оруулж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг хангахыг шаардаж, албан шаардлага өгчээ. Улсын байцаагч холбогдох бичиг баримтыг үзэж, хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулах юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-07 07:38:35
    Нийтийн байранд амьдарч байгаагаа мэдэхгүй тэнэгүүд....Аливаанийтийн байранд дотоод хана туурганы өөрчлөлт хийхийг хуулиар хорьж байрыг ньхүчээр хурааж байя.