Х.Нямбаатар: Нэг гэрт амьдарч байгаа хүмүүсийг оффшорт мөнгө хадгалуулахыг хориглож байгаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

АТГ-т ХОМ гаргадаг төрийн албан хаагч, тэдний гэр бүлийн гишүүд оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан хуулийг боловсруулаад байгаа юм.

    Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг хүргэе.

УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил: Хориглолт хэнд хамаарах гэхээр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 38900 хүний гэр бүлийн гишүүн 3 хүн гээд тооцвол нийт 120 мянган хүний асуудал яригдах юм. Бодит амьдрал дээр ХОМ гаргаж байгаа яамны түшмэлээс дээш албан тушаал хашдаг хүн байна. Хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтан буюу 300 хүний ар гэр, нэгдмэл сонирхолтой хүмүүсийг оффшорт данстай байхыг хориглоно гээд тусгаж болохгүй юу. Мөн авлигад өртөмтгий албан тушаалтнуудаа нэмж тусгаад явчихаж болох юм гэж үзэж байна. Тэгэхгүй бол ХОМ гаргадаг бүх хүний гэр бүл гэвэл хууль хэрэгжүүлэхэд хэцүүднэ шүү дээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа тухай мэдээлэл нилээдгүй асуудал болоод байна. Энэ нь 10 жилийн төсвийн орлоготой тэнцэх их хэмжээний мөнгө шүү дээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Төрийн болон нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс гэнэт хөрөнгөжсөн, хууль бусаар олсон мөнгөө оффшор дансанд аваачиж нуудаг асуудал 2013 оноос хойш яригдаж байгаа. Хуулийн зохицуулалтгүй болохоор хариуцлага ярьж болохгүй байгаа юм. Тиймээс хуультай болох хэрэгтэй байгаа юм. Мөнгө угаах, хууль бусаар хөрөнгөжих, авлига авах гэмт хэрэгт оноох ял харьцангуй бага байсан бол одоо хөрөнгийг нь хурааж, ял онооно.  Хуулийг хэрэгжүүлэхэдээ олон улсын байгууллагууд буюу Олон улсын валютын сан, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага зэрэг байгууллагатай хамтран ажиллах ёстой. 17 тэрбум ам.доллар гээд яриад байгаа юм. Үнэн юм уу худлаа юм уу гэдгийг шалгаж тогтоох ёстой. Мөн оффшор данстай гэгдээд байгаа 49 хүний мэдээлэл бол нэг л хуулийн фермеес гарсан мэдээлэл. Ард иргэдээ төөрүүлж байгаа нь мэдэгдэхгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цөөнгүй гараад байна. Иймээс энэ хуулийг баталчихвал хуулийн дагуу төрийн албан тушаалтнууд оффшор данстай эсэхээ заавал мэдүүлэх ёстой, мэдүүлээд хөрөнгөө оруулж ирэх ёстой оруулж ирэхгүй бол хариуцлага хүлээх асуудлыг ярьж болох гээд байгаа юм.

Алигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал: Хууль зүйн нотолгоотой мэдээллийг бид гарган тавих ёстой. Төрийн бус байгууллагын аль эсвэл хэн нэгэн, аль нэг нийгэмлэгийн мэдээллийн дагуу бид дугараад байж болохгүй байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Төрийн албанд хоёргүй сэтгэлээр хандана гээд зүтгэж байгаа төрийн албан хаагч оффшорт мөнгөө хадгалуулахыг нь л хуулиар хязгаарлах гэж байгаа юм. Хуулийг боловсруулахдаа судалгаа сайн хийсэн.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Хууль бусаар орсон орлого одоо болтол урсаад л байна. Далд эдийн засаг манайд тогтчихсон байгаа юм. Зөвхөн оффшор бус гадаад дахь дансандаа мөнгөө нууж байгаа асуудалд анхаарч татвар авах хэрэгтэй. Төрөл төрөгсөд гэдэг арай хатуу юм шиг ээ. Гэр бүл, үр хүүхэд гэвэл ямар вэ. Танихгүй төрөл төрөгсөд жишээ нь сонгуулийн үед хорлох гээд оффшорт мөнгө нуувал яаах вэ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Өргөн баригдсан хуулийн төсөлд төрийн албан хаагчийн гэр бүл үр хүүхдийг буюу нэг гэрт хамт амьдарч байгаа хүмүүсийг оффшорт мөнгө хадгалуулахыг хориглож байгаа.
 
П.ГОО
Оллоо.мн



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-04-09 05:02:31
    Бас л цоорхой байна.нэг гэрт биш тусдаа амьдарч байгаа хүүхдүүд нь офшортой байж болох гэсэн үг үү
  • Могол 2017-04-07 09:15:40
    Төрийн албанд шударга ажиллаж байгаа хүмүүс тийм их мөнгө олохуу цалин гэж задгай мөнгө тэрийг оффшорт хийхүү тэр гары үсэг зурж байгаа хэдэн дарга нарт л хэл
  • я 2017-04-07 09:05:28
    Чи мөнгөтэй бол татвар багатай газар л нууна штэ. Тэнэгээ.
  • ах 2017-04-07 08:22:26
    татвар төлөх ёстой биздээ
  • зочин 2017-04-07 07:27:28
    Мөрөөрөө хийсэн мөнгө бол монголын банкинд байж болох атал Офшорт хадгалуулна гэдэг улсаас хургайлсан,авилгал авсан,эх орноосоо урваж авсан мөнгө 3 байдаг.
  • зочин 2017-04-07 06:57:47
    Их идсэний дараа өнждөгийг байнга сануулж хэлж байх хэрэгтэй.