“Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчид “чанаргүй” гэх гомдлыг ирүүлэх болжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр  нийслэлд шинээр ашиглалтад орж байгаа барилгуудын чанар, стандартын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд НМХГ-ын ДБХХ-ийн дарга Г.Гантулга “Сүүлийн үед ашиглалтад орж байгаа барилгуудтай холбоотой гомдол санал  олноор ирэх болсон. Энэ нь  улсын комисс хүлээж авахдаа хангалтгүй ажиллаж, дутуу шалгаж авсанаас үүдэлтэй”  хэмээн онцоллоо. Улмаар  хамгийн сүүлд иргэдийн санал гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтынхаа талаар мэдээлж, зөрчилтэй барилгуудыг танилцууллаа.  

Тухайлбал “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны барилгуудад үйлчилгээний зориулалттай  барилга болон үйлчилгээний төвүүд төлөвлөөгүй, “Буянт-Ухаа 1”  хорооллын оршин суугчдаас чанаргүй байна гэх гомдол удаа дараа иржээ.  Иргэдийн гомдолд орон сууцуудын хана мөөгөнцөртсөн, цонх сийгдэг, агааржуулалт ажилладаггүй, сангийн ажил муу хийгдсэн гэх мэтийг ихэвчлэн дурддаг байна. 

Хан-Уул дүүрэгт гэхэд энэ мэт зургаан  зөрчилтэй орон сууцны  хорооллыг шалгасан бол БГД-т  “Алтай” хотхонын орон сууцны 32 дугаар байрны барилга угсралтын ажлын явцад  барилгын хяналтын  улсын байцаагчийн  эрх зүйн акт  болон УБЦТС ТӨХК-иас  цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх арга хэмжээ авсан, зөрчил  арилаагүй байхад /хуучин нэр/ НЕТГ-аас  2016.03 сард улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан зөрчлийг шалгажээ. 

Мөн БЗД-ын 14, 16-р хороонд баригдаж, ашиглалтад орсон барилгуудад гадна тохижилттой холбоотой  иргэдийн гомдол  иржээ. Харин Чингэлтэй, Сонгинорхайрхан дүүргүүдэд тус бүр нэг  орон сууцны хороололтой холбоотой гомдол ирсэнийг шалгаж, зөрчил дутагдлыг арилгах үүрэг даалгавар өгсөн байна. 

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-09 08:13:12
    Хараажаар л хамгийн хямдхан материалаар барьсан чанаргүй барилга байсан ш дээ хаха
  • Иргэн 2017-04-07 13:50:13
    Чанаргуй нь унэн тэр цонхны резин гэх мэтээс эхлээд л хамгийн чанаргуйг нь сонгож хийсэн байгаа юм
  • asdf 2017-04-07 08:59:11
    Chanartai gedeg amitan baidgiimuu? Manaihan ch yund ch setgel handaggui uls duu
  • Бат 2017-04-07 07:56:37
    Монголчууд зах зээлийн нийгмийг хүн хүнээ хулхидах гэж ойлгосон уг нь эсэргээрээ л юмсан
  • Зочин_ 2017-04-07 07:22:02
    Нарны хороололын байр ашиглалтанд ороод 3 жил болоогүй байхад дээд талын айлд борооны ус нь нэвтэрдэг,гадаах шал хагарсан зэрэг зүйл бна.Чойжилсүрэн анхаараа...