Хөвсгөл аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн Хөвсгөл аймгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.

Тус аймагт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй ажлын хэсэг өчигдрөөс эхлэн ажиллаж, сургуулилтын дадлагын явцад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа аж.

Арга хэмжээний үеэр Мөрөн сумын 700 иргэн, Алаг-Эрдэнэ сумын 600 иргэдийг нүүлгэн шилжүүлж, газар хөдлөлтийн гамшгийн үеийн аврах ажиллагааг дуурайлган үзүүлэх сургууль дадлага, хээрийн эмнэлгийн дэлгээ, мал амьтны гоц халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээний дууриалган үзүүлэх болон усны ослын үеийн аврах ажиллагааны дадлага сургуулийг хийх юм байна.


Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.