АН-ын 27 насны ой ба С.Эрдэнийн багийнхан
Монгол Улсад олон намын тогтолцоо үүсч, Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэд түүхэн ойгоо их ялагдлын дараах шинэчлэл хэмээх гуншинтайгаар угтлаа. 2016 оны сонгуульд намаа ялагдалд хүргэсэн З.Энхболд суудлаасаа бууж, С.Эрдэнэ халааг нь авсан.

Аливаа улс төрийн хүчин сонгуульд ялагдал хүлээсний дараа дотооддоо дүгнэлт хийж, алдаа оноогоо цэгнэдэг нь жам юм. Энэ жишгээр АН өнгөрсөн амралтын өдөр дотоод сонгуулиа явууллаа. Сонгуулийн үр дүнгээр 17800 орчин хүн АН-ын анхан дунд шатны намын хороодыг удирдахаар болж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл дотоод сонгуулийн дүн эцэслэгдээгүй маргаантай хэвээр байгааг эх сурвалжууд бичиж байна. Мөн албан шахалтаар шахуу намынхаа удирдах бүрэлдэхүүнд орж чадаагүй үлдсэн нэгэн ч байгаа юм. Тухайлбал Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойрогт ҮБХ-нд УИХ-ын гишүүн асан С.Баярцогт өрсөлдсөн. Гэвч С.Баярцогтын оффшорын асуудлыг АН-ын гишүүн, Ард түмний онц зөвлөлийн зохицуулагч С.Батчулуун сөхөж, улмаар С.Баярцогтын нэрийг саналын хуудаснаас “арчсан”.

Намын экс дарга З.Энхболд саяхны ярилцлагадаа “Үндэсний бодлогын хорооны гишүүдээс 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх  болно” гэдгийг тодотгоод байгаа.  Тэгэхээр энэ удаагийн намын дотоод сонгууль бол АН-ын гишүүдийн хувьд улс төрийн карьеараа үргэлжлүүлэх боломж хэмээн харах хүн олон байна. Гэхдээ энэ удаагийн сонгууль С.Эрдэнийн  зурсан зургаар явагдаж, “Шонхор”-ынхон голдуу сонгогдсон талаар намын гишүүд өөр зуураа “бор шувуу” нисгэсээр байна. Тэгэхээр АН-ын 27 насны төрсөн өдрийг С.Эрдэнийн багийнхан голдуу тэмдэглэх нь.

Эцэст нь ардчилсан нам үнэхээр шинэчлэгдэж чадах уу, эсвэл фракцуудынхаа зөрчилдөөн дунд жийлцсээр байх уу гэдгийг С.Эрдэнийн бодлого тодорхойлох болчхоод байна. С.Эрдэнэ АН-ын фракциудыг нэг дээвэрт оруулж чадах уу, эсвэл өөрийн фракцын ноёрхлоо АН-д тогтоох уу? Ямар ч гэсэн 27 настай ч томоожиж, тогтворжиж чадаагүй АН-ынхны ирээдүйг "Шонхор"-ынхон өнгөлж байна. Тэд АН-ын гундаах уу, эсвэл сэргээх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dorj  2017-04-10 06:16:42
    batchuluun metiin hulgaichuud bolih heregtei,muruuruu gudarch yv!
    66.181.186.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-04-08 06:50:00
    ERDENEE hkegjliin berkhsheeltei hkuukhduuded eg, ter 29 d eg, nigmiin daatgaliin san hkoosorsnii uchriig erdenees ATG ...
    66.181.187.244
    Мэдэгдсэн Хариулах
  • emee 2017-04-08 02:51:29
    Ali ertnees Enxbayr.Badamjunai.Tomor Ochir ... gex metiin thine shagin peodluudiig torgo magnagaar goej ard bidendee gaixuulaxig xarsaar dassan boloxoor ene
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Төмөрхүү 2017-04-07 07:38:30
    Энэ нөгөө ЭРДЭНЭ ВАНГИЙН ӨРГӨӨ юу.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах