Б.Буяндалай, Б.Төгөлдөр нар хүрэл медалийн болзол хангав

Болгарын нийслэл Софи хотод Монголын боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбатын удирдлага дор таван тамирчин Европын боксын холбооны ерөнхийлөгч Эмиль Жейчевийн нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээнд оролцож байна.

Өчигдөр тэмцээний 49 кг-д Б.Буяндалай, 56 кг-д Б.Төгөлдөр нар хүрэл медалийн болзол хангалаа. Манай бусад тамирчид медаль хүртсэнгүй.

Тэгвэл өнөөдөр Б.Буяндалай Азербайжан, Б.Төгөлдөр Нидерландын боксчинтой мөнгөн медалийн төлөө тулалдах юм.

Б.Орхон


 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine