Төрийн банкийг энэ онд хувьчлахгүй
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхлээд байгаа юм.

Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэл хийхдээ "Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрсдэл, нөөцөө харж гаргасан. Өмч хувьчлал явна, орлогыг нь эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тавьсан. Төрийн банкийг тодотголоор хувьчлахад цаг хугацааны хувьд энэ онд багтах боломжгүй байгаа. Мөн үнэлгээ нь өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан учраас энэ онд хувьчлах жагсаалтаас хассан. Том төслүүдээ бүгдийг хөдөлгөнө, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь 2018 оноос тооцъё гэсэн" юм.

Тэгэхээр энэ жил буюу 2017 онд Төрийн банкийг хувьчлахгүй нь нэгэнт тодорхой болжээ. Мөн Төрийн банкнаас гадна Оргил рашаан сувилал зэрэг төсвийн цоорхойг нөхөхийн тулд хувьчлахаар шийдээд байсан хэд хэдэн төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлалыг энэ он жагсаалтаас хасаад байгаа юм байна.
Бусдад түгээх
  • gplus