Б.Батсайхан: С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэсэн ч прокурорын шатанд удааширч байна
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ТББ-ын төлөөлөл нэгдэж “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн” байгуулжээ. Тэд өнгөрсөн сарын 31-ний өдөр төв талбайд томоохон хэмжээний жагсаалыг хийж оффшор бүсэд данстай  улс төрчдийг эсэргүүцэн жагссан билээ. Тэгвэл  өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт  шаардлага хүргүүлсэн билээ. Энэ асуудлаар   “Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ий дэд тэргүүн Б.Батсайхантай ярилцлаа.
 
-Та бүхэн ямар асуудлаар эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаа вэ?
 
- “Дэлхий нийтээр оффшорчдын эсрэг тэмцэн зарим нэг нь амжилтад хүрээд байна. Харамсалтай нь бүтэн жилийн хугацаа өнгөрөөд байхад манай Монголын төрд байгаа эрх мэдэлтнүүд дорвитой алхам хийсэнгүй. Бид энэ аалзны тор шиг болсон сүлжээнээс тодорхой хоёр утсыг татаж эхлүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Өчигдрийн хаврын чуулган дээр Ерөнхийлөгч маань оффшорчдын эсрэг ард түмнийхээ талд байна гэж хэлсэн. Их хурлын дарга хүртэл оффшорын эсрэг байна гээд хэлчихсэн. Иймээс хэлсэн үгэндээ хүрч тодорхой ажлыг хийхийг бид шаардаж байгаа.
 
-Оффшор данстай УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг мөн тавьж байгаа гэж ярьсан шүү дээ?
 
- УИХ-ын дарга М.Энхболд өөрийн эрх мэдэл болон үүргийнхээ дагуу оффшор данстай холбоотой гишүүдийн нэрийг гаргаж ард түмэнд зарлах ёстой. Оффшорчдоос салахын тулд бүх хүний нэгдэл хэрэгтэй. Бидний энэ тэмцэл цаашдаа ямар ч саадгүйгээр үргэлжилж, олон ажил хийгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
 
- Та түрүүнд авлигач, оффшорчдоосоо салах дэлхий нийтийн хөдөлгөөн өрнөчихлөө гэж хэлж байсан. Энэ талаараа тодруулж өгнө үү?
 
-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ачаар дэлхий нийтэд улс, үндэстнүүд авлигачдаас, оффшорчдоосоо салах хөдөлгөөн өрнөчихлөө. Энэ хөдөлгөөн Монголд албан ёсоор 100 гаруй ТББ, 34 хөдөлгөөн нэгдээд байна.Энэ конвенцид нэгдсэний ач холбогдол нь хүн төрөлхтний эсрэг нэгдмэл байр, суурьтай хулгайчтай хамт тэмцьегэсэн конвенцийн үйл ажиллагааг нь иргэд, хөдөлгөөнүүд агуулгаараа дэмжиж нэгдээд энэ үйл ажиллагаагэхэллээ. Гол зорилго нь дэлхийд өрнөчихөөд байгаа хөдөлгөөнийг Монголдоо хийгээд үр дүнг нь авчиръя. Ялахшаардлагын үүднээс нэгдээд байна. Энэ шаардлагад аль нэгэн улс төрийн нам, бүлэг хүмүүс биш Монголын ардтүмний нийтлэг эрх ашгийн үүднээс, айхтар авлигын цаана нуугдаж байгаа юмыг ил гаргая. 17 тэрбум ам.долларгээд байгаа асуудал бол зөвхөн Монголын агуу баялгийг ухахын тулд өгсөн улстөрчдөд зориулсан авлигын мөнгө.Бид бизнесийнхнийг яриагүй. Өнөөдөр яригдаад байгаа 265 тэрбум ам.долларыг  болон Тавантолгой, Оюутолгойн 5600 машин өдөрт урагшаа зөөж байгаа нүүрсний цаана юу байгааг бид илчлэх боломжтой болох юм. Тиймээсүүнийг нэг ч өдөр алгасалгүй зогсоох нь бидний үүрэг болоод байна. Монгол Улсын төр үнэхээр НҮБ-ын конвенциднэгдсэн юм бол ажлаа хий.
 
 
 
-Та бүхэн нэр бүхий хоёр хүнийг  л ярьж байна. Гэтэл УИХ-д байгаа оффшор данстай бусад хүмүүсийн нэрийг нийтэд зарлаж болох уу?
 
-Өнөөдрийн чуулганы танхимд сууж байгаа гишүүдээс нэлээд хэд нь оффшор данстай нэр холбогдоод байгаа. Тэдний нэрийг зарлах, эрхийг нь түдгэлзүүлэх ажлыг УИХ-ын дарга М.Энхболд хийх ёстой. Иймээс бид өнөөдөр 2017.04.06/ шаардлага хүргүүлж байгаа юм. Харин бид ил болгохыг шахаж, шаардсаар байх болно.
 
-УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж ярилаа. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?
 
-Тиймээ. Оффшортой холбогдсон С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа ч прокурорын шатанд удааширч байна. Иймд прокурорын шатанд удааширч байгаагийн шалтгааныг  олон нийтэд албан ёсоор  мэдээлэх шаардлагыг прокурорын байгууллагад  хүргүүлж, шаардлагын хувийг оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд ирүүлэхийг МУ-ын Ерөнхийлөгчөөс хүсээд байна. МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, үг хэлэхдээ оффшорчидтой тэмцэнэ гэж мэдэгдсэн шүү дээ. Энэ үгэндээ хүрч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд С.Баярцогтын энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.  С.Баярцогт гэж энэ хүн чинь нэг сая доллараа мартсан гэж байсан ч шалгаад үзэхээр 9.2 сая ам.долларыг оффшор бүсэд аваачиж нуусан нь тодорхой болоод байгаа шүү дээ.
 
- Баярцогтын хувьд “Би шалгуулсан.  Би цэвэр бизнесээс олсон сая ам.доллараа оффшорт байршуулсан” гэх тайлбарыг хийгээд байгаа шүү дээ?
 
-Өнөөдрийн оффшорчид дунд хамгийн их амьтны хараал идэж байгаа ч гэсэн оффшорт мөнгө байршуулснаа хүлээсэн нь ганц С.Баярцогт. Хэрвээ шалгагдаад эхэлбэл С.Баярцогтын тэр сая ам.доллар үнэхээр өчүүхэн  мөнгө ч байж магадгүй.Шалгах ёстой субъект нь Монголын төр. Тиймээс төрд шаардлага хүргүүлж байна. Гэхдээ С.Баярцогтын  оффшорт байсан мөнгө нь сая биш 9.2 сая ам.доллар байсан нь тодорхой болсон гэж дээр хэлсэн.
 
Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол яанаа 2017-04-08 05:24:13
    Заавал удаашруулж замхруулдаг аргаа болих хэрэгтэй. Ийм тодорхой хэргийг санаатай барьж байна.
  • Зочин 2017-04-08 01:05:17
    Баярцогт анх гишүүн болчихоод зурагтаар аав ээждээ хандаад хэзээч үнэн зөв явна гээд байсандаа.Энэ бол хориод жилийн өмнө юм. Хажуудахь гишүүн Чи ганцаарха эцэг...
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Лувсанвандан 2017-04-07 16:34:58
    Оросын Путин Оффшор дансанд мөнгөө нуусан иргэдийг эх орноосоо урвасан гээд Оросын иргэншлээс хасна гэж мэдэгдсэн чинь нөгөөдүүл нь мөнгөө эх орондоо авчирсан
  • ЗОЧИН 2017-04-07 05:53:15
    ТА НАР ЭРДЭНЭТИЙН БАЯЖМАЛЫН 1ТН БҮРЭЭС АВДАГ 20-30 ДОЛЛАРЫН ЭЗНИЙГ ОЛООЧ ЭЭ. ИНГЭЖ АВДГИЙГ БАТЗАНДАН МЭДЭЖ БАЙГАА.