Цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг шинэчилнэ

Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулах арга хэмжээ өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, ахлах референт Ж.Амгалан нар танилцуулгыг хийсэн юм. Уг арга хэмжээнд Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын удирдлагууд, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр энэ үеэр цэргийн алба хаагчдын цол, ялгах тэмдгийг дэлхий нийтийн жишигт нийцүүлэх чигийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс өгснийг танилцуулав. Монголд ахлах офицеруудын цол, ялгах тэмдэгт таван хошуу, бусдад нь өлзий тэмдгийг хэрэглэж байгаа. Дэлхий нийтийн жишгээр бүгдээрээ таван хошуу хэрэглэдэг.

Мөн дүрэмт хувцасны стандартыг зарим байгууллага Засгийн газраар, зарим газар нь эрхэлсэн сайдын хэмжээнд тогтоодог. Алийг нь Ерөнхийлөгчийн хэмжээнд батлах ёстой вэ гэдгийг мөн хэлэлцэх шаардлагатай байгаа. Энэ талаар санал солилцох  уулзалт хийж байна гэлээ.

Ахлах референт Ж.Амгалан цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварын танилцуулгыг хийлээ. Шинэчилсэн загварууд дээр холбогдох байгууллагууд санал нэгдвэл Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг удахгүй өргөн барих юм байна.

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Shagdar 2017-04-07 04:46:32
    Ene hun mongol hun mun uu?!
  • зочин 2017-04-07 04:43:59
    Цаг нь бишээ төсөвөө сайжрахаар хийх юм биш үү Аль эсвэл хямраагүй юм уу
  • Ганбаа 2017-04-07 04:31:25
    Хөрөнгө нэмж гаргахгүй, одоогийн төсөвтөө багтааж шийдэнэ гэх юм билээ.
  • бэлтгэл офицер 2017-04-07 03:38:51
    төсөв хүрэхгүй ийм үед хойшлуулах нь зөв шүү,Шинэчилж болно, Гэвч цаг үе нь биш ээ, Тэгээд ч буух гэж байгаа ерөнхийлөгчөөр ийм ажил хийлэгмээргүй байна даа,
  • teneg tom damar malgait 2017-04-07 03:03:34
    mash goyo surleg baih yostoi. Odoo bol mongol-oros ch bish socialist- kapitalist bish asia-nato ch bish army ch yum shig jujigiin huvtsas shig baigaa shuu
  • ЧИНГИС ХААН 2017-04-07 02:23:48
    ЭДИЙН ЗАСАГ УНАЧИХААД ТУСГААР ТОГТНОЛ ГАЗАР НУТГАА БАРЬЦААНД ТАВЬЧИХААД БАЙХАД ЮУН ОЛОН МЯНГАН ХҮНИЙ ДЭЭЛ ХУВЦАСНЫ ЗАГВАР СОЛИХ ТУХАЙ ЮМ ЯРИНА ВЭ.МӨНГӨ ИДЭХ
  • Иргэн 2017-04-07 02:21:41
    Дүрэмт хувцасны стандартыг ЗГ баталдаг гэчичихээд ерөнхийлөгчийн зарлиг гаргана гэдэг. Засаг мөнгөгүй байхад Эби зүгээр байж болохгүй заавал хорлоод явах естой?...
  • Bat 2017-04-07 02:12:53
    Mongo bgvi bhad yah gesen vumbe