Дональд Трамп, Си Зиньпин нарын ТҮҮХЭН УУЛЗАЛТ

Өнөөдөр Флоридад эхэлж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын удирдагч Си Зиньпин нарын уулзалтад одоогоор ганц зүйл тодорхой байгаа нь тэд гольф тоглохгүй хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Учир нь, Хятадад авлига, мөнгө угаалтын олон гэмт хэрэгтэй холбогдсон энэ спортод Бээжингийн лидер ихэд дургүй аж. Хэвлэлүүд түүхэн хэмээн нэрлэж буй энэ уулзалт дэлхийн хүчирхэг хоёр гүрний харилцааны ирээдүйг тодорхойлох нь гарцаагүй.
 
Д.Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр “Хятадууд манай улсыг хүчиндсээр байна” хэмээн мэдэгдэж, валютынхаа ханшийг хүчээр барьж “чулуу хөөлгөж” байгаа Бээжингийн эрх баригчдыг шийтгэж тус улсаас орж ирж буй бүх импортод 45 хувийн татвар ногдуулна хэмээн мэдэгдэж байв. Гэвч ийм арга хэмжээ авсангүй. АНУ-ын лидер “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн юм. Д.Трамп саяхан Твиттер дээрээ “Хятад бол манай найз биш, түнш ч биш. Тэд биднийг давж гарахыг хүсч байна. Бид ухаалаг, хатуу чанд байхгүй бол тэд биднийг гүйцэх болно” хэмээн бичиж байв.
 
Тэрээр ийнхүү Хятадын эсрэг хатуу, ширүүн үг хэлж байсан ч Си Зиньпинтэй уулзаж хэлэлцээ хийхээр болжээ. Уулзалт, хэлэлцээний гол сэдэв нь Хойд Солонгос байх болно гэдгийг Цагаан ордон ойлгуулсан. Д.Трамп сонгуульд ялснаас хойш Пхеньян цөмийн пуужингийн туршилтаа зогсоосонгүй. Сүүлчийн туршилт нь гурав хоногийн өмнө болжээ. Хойд Солонгосын нийт худалдаа наймааны 90 хувийг хангадаг Хятад улс нэр нөлөөгөө ашиглаж Ким Чен Уны дэглэм цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсооход шахалт үзүүлээсэй хэмээн Вашингтон хүсч байна.
 
Харин Си Зиньпин Хойд Солонгостой түүхэн сайн харилцаагаа хадгалан үлдэж, АНУ-тай ч найрсаг харилцахыг хүсч буй нь тодорхой. Хятадын тал саяхан “АНУ Солонгосын хойгт цэргийн хээрийн сургууль хийхээ зогсоож, хариуд нь Хойд Солонгос цөмийн санал дэвшүүлж үүнд зуучлахад бэлэн гэсэн ч Вашингтон няцаасан юм. Б.Обамагийн засаг захиргаа Хойд Солонгосын талаар баримталдаг байсан “Стратегийн тэвчээр” хэмээн нэрлэдэг бодлогыг эргэн харах зарлигийг Д.Трамп гаргажээ. Тиймээс АНУ-ын гарт бүх арга зам, тэр тусмаа Хойд Солонгост цэргийн довтолгоо хийх боломж нь үлдэж байна гэсэн үг. Харин хятадууд энэ хатуу чиг хандлагыг “Нэг замаар өөд өөдөөсөө хамаг хурдаараа мөргөлдөхөөр явж хоёр галт тэрэг”-тэй зүйрлэсэн билээ.
 
Хойд Солонгос Бээжингийн ятгалгаар цөмийн хөтөлбөрөө зогсоож болох ч АНУ хариу буулт хийх бодолгүй байна. АНУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах THAAD системээ Өмнөд Солонгост байрлуулна гэснээс гадна Пхеньянтай хамтран ажиллаж буй Хятадын компани, банкуудын эсрэг арга хэмжээ авч магадгүй байгаа юм. Ингэсэн тохиолдолд Хятад улс ч зүгээр яриад, мэдэгдэл гаргаад суухгүй гэдгээ илэрхийлсэн аж. Ямар ч байсан Хойд Солонгосын асуудал хоёр гүрний харилцааг тодорхойлох гол түлхүүрийн нэг болж байна.
 
Бас нэг чухал сэдэв нь Хятадтай хийж байгаа худалдааны алдагдал. Алдагдал хүлээж байгаа бүх худалдаа наймааны гэрээг эргэж харах үүргийг Трамп саяхан холбогдох яамдуудад өгсөн аж. Тэр тусмаа Хятадтай хийж буй худалдаанаас ихээхэн алдагдал хүлээж буй нь байж болшгүй хэмээн мэдэгдэж “Америкийн хөгжил цэцэглэлтийг хулгайлдаг явдалд цэг тавина” хэмээн онцолсон билээ.
 
Трамп хүний эрхийг дээдлэн хүндэтгэхийг Си Зиньпинээс шаардах уу хэмээн хэвлэлүүд бичиж байна. Human Rights Watch, Amnesty Interna­tional, Хятад дахь хүний эрх зэрэг байгууллагууд Хятадад ийм шаардлага тавихыг Цагаан ордны эзэн хандаж хүссэн юм. Дэлхийн лидер хэмээн өөрсдийгөө тодорхойлж буй Бээжин хүний эрх, ард иргэдийнхээ нэр төрийг ч дээд түвшинд тавих ёстой хэмээн хүний эрхийн байгууллагууд үзэж байна. Гэвч энэ нь Хятад, Америкийн лидерүүдийн уулзалтад чухал сэдэв болохгүй хэмээн тоймч, ажиглагч нар үзжээ.


Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol hegjih ni byy hel amidarch ch cha 2017-04-07 14:18:35
    Delhiin tom gyrnyyd eb tynjintei bye byedee byylttai baigaasai!ingeseer baital Mongolchyydiig munginah hoorond dain garchibal bidend l hortoi!!!!Mongol hegjih n...
  • Zochin 2017-04-07 06:41:41
    Hudlaa hunii erh gej hutsaadal oorsdiinhon baij bhaag harahgui yu haana bgaan ter hunii erh chin ene tend allaga delberelt ,hyatad hajuudan heden ter bum hunee ...
    • Zochin 2017-04-07 06:42:21
      Emh tsegtstei hogjool bhiin bna dag.heden ter bum hunii barijil baih heregtei sh dee