Пак Кын Хэ удахгүй өршөөгдөх байх хэмээн найдах л үлдлээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг өнгөрсөн сарын 31-нд саатуулагдсан бөгөөд прокурорын газраас өчигдөр түүнээс хоёр дахь удаагаа байцаалт авчээ. Түүнийг 13 зүйл ангиар буруутгаж байгаа аж. Тухайлбал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлигын гэмт хэрэгт үйлдсэн, төрийн нууцыг задруулахад оролцсон гэж буруутгаж байгаа юм. Пак Кын Хэ урьдчилсан хорих төвд 20 хүртэл хоногийн хугацаатай саатуулагдана. Үүний дараа улс төрийн лидер энэ бүсгүйг шүүх хүлээж буй бөгөөд эндээс олигтой хариу хүлээнэ гэж найдалтгүй болжээ.
 
Тэгээд ч Пак Кын Хэг Өмнөд Солонгосын сонгогчдын олонх нь хамгийн чанга хатуугаар шийтгэх ёстой гэж үзэж байгаа юм. Тус улсад энд тэндгүй жагсаал өрнөж, экс Ерөнхийлөгчийг хүчтэй шүүмжлэхийн зэрэгцээ төрийн хэвлэлүүдээр нь хүртэл түүнтэй холбоотой материалуудыг хэдэн сарын турш цацсан. Улс төрийн ийм ээдрээт нөхцөл байдлыг тус улс 1990-ээд оны эхэн үеэс хойш буюу 20 гаруй жилийн турш мэдрээгүй гэхэд болно.
 
Харин 1980-аад онд ээлжлэн төрийн эрх барьсан Ерөнхийлөгчид болон Чон Ду Хван, түүний залгамжлагч Ро Ду У нар торны цаана суусан билээ. Тэр үед яг л өнөөгийнх шиг улс орон даяар тэднийг харгис хэрцгийгээр шийтгэхийг шаардаж байсан. Цэргийн хамгийн сүүлчийн хоёр удирдагчаас ардчилсан Өмнөд Солонгос улс шийдмэг гэгч нь салахын түүс болж байсан нь ч аргагүй. Учир нь Чон Ду Хван, Ро Дэ У нар аль хэдийнэ гараа цустсан байсан юм. Ингээд хоёр Ерөнхийлөгч Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн хар бараан хуудас буюу 1980 онд Кванжуд болсон эсэргүүцлийг цуст аргаар дарсныхаа төлөө хариуцлагаа үүрч, Чон Ду Хван ялын дээд хэмжээ, Ро Дэ У 22 жилийн ял сонсчээ.
 
Пак Кын Хэгийн хувьд нөхөр Сталины “Хүү эцгийнхээ хариуцлагыг үүрэхгүй” гэсэн зарчмаар бол цуст гэмт хэрэг үйлдсэн нэгэн огт биш. Харин түүний эцэг, 1960, 1970-аад онд улс орноо удирдаж байсан генерал Пак Жон Хи бол Өмнөд Солонгостоо сайн, муу аль алинаараа алдаршсан хүн юм. Солонгосын “эдийн засгийн гайхамшиг” түүнд л хамаатай. Азидаа хамгийн бага ДНБ-тэй улс орон хүлээн авсан тэрээр 20 жилийн дотор боловсролоос амьдралын түвшин хүртэлх бүх салбартаа үсрэнгүй амжилт гаргасан эдийн засгийн бар, экспортод суурилсан гүрэн болгон хувиргасан билээ. Үнэндээ энэ бүхний төлөө нийгмийн төлсөн төлөөс нь багагүй өндөр байсан юм. Пак Жон Хиг улс орноо удирдаж байх ихэнх үед цэргийн дарангуйлал ноёрхож байжээ. Тухайн үед улс төрийн эрх чөлөө нь Хойд Солонгосынхоос нэг их ялгараад байсангүй. Пак Жон Хи өөрөө коммунизмыг эсэргүүцдэг, үндсэрхэг нэгэн байсан ч Сталин, Маогийн туршлагаас багагүй хэрэглэдэг байв.


 
Пак Кын Хэгийн хувьд эцгийнхээ байгуулсан улс төрийн системд бас л өөрийн гэсэн үүрэгтэй оролцож ирсэн. Ээжийгээ нас барсны дараа (Ээжийг нь 1974 онд Пак Жон Хиг хөнөөх гэж оролдох үеэр хөнөөсөн) тэрбээр аавыгаа дагаж, гадаад айлчлалд оролцдог байв. Магадгүй тийм болохоор Пак Жон Хи 1979 онд хуйвалдаанаар амиа алдаагүй бол Пак Кын Хэ түүний залгамжлагч болох байсан гэж түүхчид ярьдаг. Пак Кын Хэ 1990-ээд оны сүүлчээр их улс төрд орж ирсэн бөгөөд 2010-аад оноос, тус улсын барууны хөдөлгөөнийхөн хямралд орж, олны танил, хурц тод хүн хэрэгтэй болоход Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөж эхэлсэн билээ. Эдийн засгийн байдал сайнгүй, дээрээс нь авлигын дуулианууд ар араасаа тасрахгүй үргэлжилсэн энэ үед “Солонгосын эдийн засгийн гайхамшиг”-ийг бий болгосон харгис эцгийн даруу төлөв, шударга охин яг тохиромжтой нэгэн байсан юм. Пак Кын Хэгийн цэвэрлэгээ хийх, Солонгосын улс төрийг шинэчлэх уриан дор “Сэннури” нам 2011 оны парламентын сонгуульд ялалт байгуулсан байна.
 

ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН НЬ

 
Пак Кын Хэгийн хувьд хүнтэй огт гэрлэж байгаагүй, уулзаж, учирч байгаагүй бөгөөд арвич хямгач нэгэн гэдгээрээ алдартай нэгэн. Түүнийг нэг хос туфлиэ 10 гаруй жил ч өмсөж чадахаар хүн гэж ярьдаг. Мөн тэсвэр тэвчээртэй бөгөөд дуу хоолойгоо өндөрсгөж ярих нь тун ховор.
 
Түүний хувьд 2012 онд асар өндөрт гарсан рейтингийнхээ ачаар тус улсын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Пак Кын Хэг дэмжигчдийн олонх нь дундаж давхаргын ахмад настнууд байсан бөгөөд тэдний олонх нь дарангуйлагчийн үед эдийн засаг өндөр хөгжлийг нүдээр үзсэн, тус улсад дахиад “хүчирхэг гар” хэрэгтэй гэж үзэж буй хүмүүс байжээ.


 

ПАК КЫН ХЭГ ТОЙРСОН ДУУЛИАН

 
Өнгөрсөн оны намар Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийг тойрсон дуулиан эхэлсэн юм. Түүнд Пак Кын Хэгийн дотны найз Чхве Сун Силь нэр холбогдсон. Бөө, мэргэч төлөгч, зурхайч тэрбээр экс Ерөнхийлөгчид багагүй нөлөө үзүүлдэг нэгэн бөгөөд Пак Кын Хэ ч түүний зөвлөгөөгөөр гадаад, дотоод бодлогынхоо шийдвэрийг гаргадаг байжээ. Чхве Сун Силь энэ нөлөөгөө ашиглаж, баян бизнесмэнүүдээс алба гувчуур авч, лоббидох үйл ажиллагаа явуулж, улс төрийн соёлд нийцэхгүй үйлдлүүдийг хийдэг байв. Чхве Сун Силийн охин ч Ерөнхийлөгчийн тусламжийг аваагүй бол нөлөө бүхий сургуульд шалгалтгүйгээр элсэх боломжгүй байсан гэдэг. Солонгост боловсролыг ингэж олж авах нь хүн амины хэргээс дутахааргүй гэм нүгэлд тооцогддог.



Үүн дээр нэмэгдээд Пак Кын Хэ төрийн тэргүүний бүрэн эрхийн xyгацааг нэмэгдүүлэхийг уриалсан Үндсэн хуулийн шинэчлэлийг яг тохиромжгүй ийм үед оруулж ирсэн нь даарин дээр жинхэнэ давс нэмжээ. Үүний улмаас Солонгосын зүүнийхний нүдэнд экс Ерөнхийлөгч дарангуйлагч эцгийнхээ жинхэнэ залгамжлагч болж харагдаж эхэлсэн бол барууныхны хувьд эсрэгээрээ түүний үлдээсэн өвийг гутаан доромжлогч болсон аж.
 
Ингээд Пак Кын Хэг огцруулах тухай дуулиан эхлээд хэдхэн cap дотор Өмнөд Солонгосын улс төрийн хүчнүүд нэр xүнд муутай Ерөнхийлөгчөөсөө салахын түүс болжээ. Түүнээс салах нь хүчнүүдийн хувьд улс төрийн зорилгоос ч илүү эрхэм асуудал болж хувирав. Ерөнхийлөгчийн нам нь хүртэл дараагийн ээлжит бус сонгуульд дэвшүүлэх хүн байхгүй байсан ч түүнийг огцруулахыг дэмжжээ.
 
Итгэл үл үзүүлэх асуудал, баривчилгаа, огцорсон Ерөнхийлөгчид ял оноох зэрэг нь тус улсын гадаад бодлогод багагүй нөлөө үзүүлжээ. Харин Пак Кын Хэгийн хувьд ял сонссон экс Ерөнхийлөгчдийн адил өршөөгдөөсэй л гэж найдаж суух үлдлээ. Чон Ду Хван, Ро Дэ У нар ч Пак Кын Хэгээс дутахааргүй, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан хүмүүс. Гэвч тэд хэдэн жил шоронд суугаад өршөөгдсөн билээ.

Өглөөний сонин
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2017-04-12 03:59:35
    EMEGTEI XUN TOR BARIJ CHADAXGUI YARUU TODOOR BATALLAA. MANAI XOOSON TOLGOITOI AWGAI EMEE NAR DEEGUUR GUIXBOLOOD BGAA ENIIG UNSHAASAI.
  • зочин 2017-04-09 13:52:45
    ганц эмэгтэй ерөнхийлөгчөө өршөөх хэрэгтэй
  • Иргэн 2017-04-08 09:14:38
    П. Очирбат үзмэрчтэй байсан шүү дээ. Дашцэрэн үзмэрч ёстой нэг үймүүлж байсан дааа. Монгол улс ч үнэхээр өөдлөхгүй юм байна л дах
  • Дарамбазар 2017-04-07 17:03:23
    Манайхан бөө, үзмэрч нарт хэт итгэвэл ийм болдог юм байна гэж сургамж авах үлдлээ.
  • зочин 2017-04-07 05:19:57
    Ямар муу хэллэгтэй юм бэ ? модон хэлээр орчуулжээ
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах