“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас мэдээлэл хийнэ

08:00 цагт: Хотын дарга С.Батболд тэргүүтэй албаныхан хүлэмжийн аж ахуй, газар тариалан, мах боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцана.

09:00 цагт: МХЕГ-аас зохион байгуулж буй "Аюулгүй хүнс" аяны хүрээнд МХЕГ, НМХГ, УБТЗ хамтран "Аюулгүй хүнс" сургалтыг УБТЗ-ын Дуу бүжгийн эрдмийн чуулгад зохион байгуулна.

09:00 цагт: "Тэнгэр плаза" төвд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бүх хуулийн этгээдүүд оролцсон "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017" өдөрлөг болно. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд болон бусад албаны хүмүүс оролцоно.
 
11:00 цагт: Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ бүхнээс сэтгэл гутрах эмгэг дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болохыг мэргэжлийхэн тогтоогоод байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн яамны А танхимд мэргэжлийн байгуулагуудаас мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд ашиглалтанд орсон барилгуудад гарч буй зөрчлийн талаар мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөр, "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд зохион байгуулах хууль сурталчлах өдөрлөг "Алтжин" худалдааны төвийн гадна талбайд болно.

11:00 цагт: "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдаа болно. Тус үзэсгэлэнгийн үеэр тасалгааны цэцэг сонирхогч, тасалгааны цэцэг тарьж, үржүүлэн гэрээ чимдэг хэн бүхэнд зориулан цэцэг хэрхэн тарих, ургуулах, өсгөн үржүүлэхэд нь зөвлөгөө мэдээлэл өгөх, харилцан мэдээлэл солилцох юм.
 
11:30 цагт: "МҮЭ-ийн холбооны харъяа “Сонгино” амралтыг түшиглэн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эв санааны хандивын аянг зохион байгуулж байгаа билээ. Хандивын аянд нэгдэхээр Б.Осоргарав тэргүүтэй ахмадын төлөөлөл болон ҮЭ-ийн гишүүд хандив өргөхөөр болсон юм. Энэхүү арга хэмжээ МҮЭ-ийн холбооны хурлын танхимд болно.
 
12:00 цагт: Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "Хүндэтгэлийн лекц" Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хурлын их танхимд болно.
 
12:00 цагт: МСНЭ-ийн нэрэмжит "Ган Үзэг-2017" шатрын тэмцээн Монгол туургатны шатрын холбооны байранд байранд болно.
 
12:00 цагт: Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Шударга ёс бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр дэхь 9,9 их наяд төгрөгтэй холбоотойгоор Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Эрүүл залуус” аяны удирдамж, төлөвлөгөөг хэлэлцүүлэх ажлын хэсгийн уулзалт Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “А” зааланд болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.