Өвлийн олимпод оролцох тамирчдад тэтгэлэг олгов
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ЕНБД Э.Бадар-Ууган нар “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт хамрагдаж буй цанын тамирчин Ч. Отгонцэцэг, А. Энхтуул, Б. Ачбадрах, У. Батжаргал нарт тэтгэлэг олголоо.

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилготой ОУОХ-ны хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрт тэшүүрийн спорт холбооны албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд энэхүү шалгаруулалтад өмнөх өвлийн олимпод оролцсон төрлийг хамруулах шаардлага тавьсан тул хамрагдаж чадаагүй байна. 

Нийт тамирчид нь Спорт холбоо- МҮОХ- ОУОХ-той дөрвөн талт гэрээ байгуулснаар 4 сар дутамд:

  • Тамирчин - 1800ам.доллар,
  • Дасгалжуулагчид 1600ам.доллар,
  • Бэлтгэл хангагчид болон бэлтгэл цугларалтын зардалд 3200ам.доллар олгохоор болжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.