Улаанбаатар хот “БАЙКАЛТУР” үзэсгэлэнгээс “Алтан од” өргөмжлөл хүртэв

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоотой хамтран гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкалтур-2017” олон улсын үзэсгэлэнд оролцож, “Золотая звезда”  буюу “Алтан од” цом, өргөмжлөлийг хүртжээ.

Тус өргөмжлөлийг шилдгийн шилдэг оролцогч улс, хотод олгодог бөгөөд үзэсгэлэнд БНСУ болон ОХУ-ын Эрхүү, Өвөр байгалийн нийт 8 муж, БНХАУ-ын 13 мужийн нийт 220 аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцсон байна. Харин Улаанбаатар хотоос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, “Улаанбаатар” телевиз, төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцож, Монгол улс тэр дундаа Улаанбаатар хотоо нэгдсэн зохион байгуулалттайгаар сурталчилжээ.

20 дахь жилдээ зохион байгуулагдсан “Байкалтур-2017” үзэсгэлэн энэ жил “Их цайны зам” сэдвийн хүрээнд болсон бөгөөд гурван улсын “Их цайны Зам” төслийн зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нарын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцжээ. Мөн  Эрхүү хотын “BAIKALREST” маркетинг сурталчилгааны компанийн “baikal.rest” цахим хуудсаар дамжуулан нэг жилийн хугацаатайгаар Монгол улсыг  орос, англи хэл дээр сурталчлахаар боллоо гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.