Д.Отгондалай алтан медалийн төлөө тулалдахаар боллоо
Тайландын эзэн хааны цомын төлөөх тэмцээн эдгээр өдрүүдэд Бангког хотноо үргэлжлэн явагдаж байна.  Энэ тэмцээнд оролцож буй манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэж буй  Рио 2016 олимпийн наадмын  хүрэл медальт МУГТ Д.Отгондалай  мөнгөн медалийн болзол хангаад байна. Манай тамирчин өчигдөр хүрэл медалийн төлөөх тулалдаанд нутгийн  боксчин Ружакран Жунтронтой тулалдаж, илт давуу байдлаар  буюу 5:0 харьцаатай буулган авсан юм. Тэгвэл дөнгөж сая медалийн өнгөө хувиргах тулаанд Кубын боксчныг ялж, аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо.
 
Харин тэмцээний 48 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медалийн болзол хангаад байсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ медалийн өнгөө хувиргах тулаанд нутгийн тамирчинд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
 
Тайландын эзэн хааны цомын тэмцээнд манай улсаас есөн тамирчин Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч МУГД Д.Батсүрэн, Ардын багш, МУГД Д.Банди, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор оролцож байгаа билээ. Тэмцээний эхний өдөр  манай зургаан тамирчин нэгдүгээр тойрогт ялагдал хүлээн, тэмцээнээ дуусгаад байсан юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-04-06 09:51:42
    Отгондалай л энэ цаг үеийн нүүрийг тахалж байна даа