БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явуулж өгнө гэх зард итгэхгүй байхыг анхаарууллаа
Сүүлийн үед интернет, олон нийтийн сүлжээгээр Хөдөлмөрийн гэрээгээр Солонгос руу явуулж өгнө гэсэн худал мэдээлэл ихээр гарах болсон. Тиймээс Солонгос улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд  сэрэмжлүүлэх зорилгоор дараах мэдээллиййг өгч байна.

БНСУ-ын ажил олгогч ба монгол ажилчдыг зуучлах, сонгох үйл явцыг “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль“ –д заасны дагуу зөвхөн БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам  хариуцах ба бусад  хувь хүн, аж ахуйн нэгж нь гадаад ажилчныг сонгон шалгаруулах, зуучлах, ажилд авах үйл ажиллагаанд оролцох боломжгүй.
 
“Гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль”-ийн 8.6 (гадаад ажилчинд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл  олгох)-д “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа орон нутгийн хөдөлмөрийн засаг захиргааны нэгж биш аливаа этгээд нь гадаад ажилчныг сонгон шалгаруулах, зуучлах, ажилд авах үйл ажиллагаанд  оролцож болохгүй” гэж заасан.
 
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам нь ажил олгогчийн ажилд авахыг хүссэн ажилчны иргэншил, нас, хүйс, СХТТШ-ын оноо зэргийг харгалзан түүнээс 3 дахин  их тооны  ажилчдыг санал болгох бөгөөд ажил олгогч нь санал болгосон ажилчид дундаас  ажилчнаа эцсийн байдлаар сонгож авдаг.
 
Иймээс урьдчилгаа төлбөрөө хийвэл явуулж өгнө гэсэн зарлал нь үнэн байх ямар ч боломжгүй тул тэдгээр хүмүүст мөнгө төгрөгөө өгч залилуулахгүй байхыг анхааруулж байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.