Хорих 427-р ангийн хүмүүжигчид “Випашяна” бясалгалд хамрагдав
ШШГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Ухаарал” хөтөлбөрийн хүрээнд “Випашяна” судлалын төвийн багш Б.Ширэндэвтэй хамтран хүмүүжигчдийг бясалгалд хамруулах сургалтыг Хорих 413, 415, 433 дугаар ангиудад зохион байгуулсан бол энэ удаад Багануур дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих  427 дугаар ангид амжилттай зохион байгууллаа.
 
Бясалгалд нийт 648 хүмүүжигч, 13 албан хаагч амжилттай хамрагдсан ба сургалтын үйл ажиллагааг тус ангийн удирдлага, нийгэм, сэтгэл зүйн албаны алба хаагчид  амжилттай зохион байгуулж ажилласан байна.
 
Хүмүүжигчид “Випашяна” бясалгалаар бясалгаж амгалан амьдрах арга ухаанд суралцан зовлонгийн гол шалтгаан болох хүсэл шунал, уур хилэн, мунхаг зэргээс ангижран сэтгэлийн аливаа муу бодол, үйлээс  татгалзсанаар зан төлөв нь харьцангуй засарч бусадтай маргалдах, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэх зөрчлүүд багассан байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.