Б.Баасан: Э.Бат-Үүлийн хүү хар залуугаараа яаж тэр их хэмжээний мөнгөтэй болж, оффшор данс нээсэн юм бэ
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ТББ-ын төлөөлөл нэгдэж “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн” байгуулжээ. Тэд өнгөрсөн сарын 31-ний өдөр төв талбайд томоохон хэмжээний жагсаалыг хийж оффшор бүсэд данстай  улс төрчдийг эсэргүүцэн жагссан билээ. Тэгвэл өнөөдөр мэдээлэл хийж, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт  шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
 
Тухайлбал,   Оффшортой холбогдсон С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэрэг үүсгэгдсэн ч прокурорын шатанд удааширч байгаагийн шалтгааныг  олон нийтэд албан ёсоор  мэдээлэх шаардлагыг прокурорын байгууллагад  хүргүүлж, шаардлагын хувийг оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд ирүүлэхийг МУ-ын Ерөнхийлөгчөөс хүслээ.
 
Харин УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын даргынхаа бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлагаар улс төрийн тусгай нөхцөл байдлыг соргогоор дүгнэн үзэж, оффшор данстай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганд 2017.04.10-ны дотор багтаан өргөн барихыг шаардсан хуудсыг хүргүүллээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр  Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Б.Баасан “Монгол улс хэдхэн оффшорчдоос болж дампуурах ёсгүй улс. Иймд төрд шургалсан эдгээр хүмүүсийг нэн даруй эргүүлэн татаж, төрийг авлигаас сэргийлэх ёстой. Бат-Үүлийн хүү Чулуудай гэх тэр жаахан хүүхэд хар залуугаараа яаж тэгтлээ баяжиж, оффшор бүсэд данс нээсэн юм бэ? Тэр бол  Монгол улсын баялгийг  албан тушаалд очсон хэдхэн хүн хувааж хүртсэний тод жишээ мөн” хэмээн ярилаа.
 
Иймд улсын баялгийг ард түмэнд тэгш хуваарилж, өнөөдрийн эдийн засгийн хямралаас гарах ганц арга зам болж төрд шургалсан авлигач, оффшорчдыг эргүүлэн татаж цэвэрлэх ёстой хэмээн үзэж байгаа тул ийнхүү шаардлага хүргүүлж байгаагаа “Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ий дэд тэргүүн Б.Батсайхан хэллээ.
 
Тус хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурлын дараа Төрийн ордонд очиж МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт шаардлагаа хүргүүллээ. Харин шаардлагынхаа хариуг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр авна гэдгээ мэдэгдлээ. Хэрэв шаардлагын хариуг ирүүлэхгүй бол дээр дурдсан 50 гаруй ТББ, хөдөлгөөнийхөн дараагийн арга хэмжээнүүдийг үе шаттай авна гэдгээ мөн дуулгалаа.  

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-04-19 06:16:14
    Ardchilal bol bidnii xvssen itgel vnemthil baisan ym.Xarin zamaas ni namiin ner barij xorongojson jenko. xob yrij tor tvmen xoeriig xagralduulj xorloson Baasan....
  • mie 2017-04-12 03:19:56
    mangaruudiin olon opshorchid haachiv cu batbold bayar sandui delgersaihan geed ltsuvj ognodoo gde gde gde
  • jav 2017-04-10 06:13:32
    jenko ene ulsiig suiruuleh geed bgaa yum uu? luivardsan heden munguuruu iim balai yumnuudiig tetgej niigmiig doroituulah hereg bhgui shuu.
  • зочин 2017-04-07 05:23:28
    баасан авгай болвоос 2 өрөө байраар женко гэдэг намд элссэн болой одоо БатҮүлийг ерөнхийлөгчийн сонгуулд явуулахгүй байх алхам хийж эхлэвэй
  • 33 2017-04-07 02:34:51
    Чулуудай чинь өөрөө надад тэнд ямарч мөнгө байхгүй, байгаа бол та нар өөрсдөө очоод ав гээд байгаа биш үү. Тийм учраас энэ хөдөлгөөн бол оффшордыг айлгаж байгаа...
    66.181.160.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-04-07 00:33:23
    Чулуудайгд хэд шанаа өгөхөд хэдэн тэрбумыг хэрхэн хулгайлснаа дор нь хэлнэ. Офшорт сэжиглэгдээд байгаа хүмүүсийг тарчлаавал дорхноо хэрхэн хулгайлснаа хэлнэ.
  • Baatar 2017-04-06 16:58:38
    Офшорт байгаа мөнгийг оруулж ирье гэж тэмцэж бна.Офшорт мөнгө хийсэн нөхдүүдэд хариуцлага тооцъё гэлээ.Гэхдээ хамгийн чухал нь эхлээд офшорт яг хэдэн $ хийсэн б...
    • Baatar 2017-04-06 17:02:38
      байна,хэн хэн тэнд мөнгөө хийсэн бна гэдгийг одоо баримтаар гаргаж тавиад мөнгө нь байгаа бол оруулж ирэх тухай ярих ёстой бус уу.Нотолгоо гаргаж чадахгүй бол э...
  • нүд чих 2017-04-06 16:43:28
    шаардлага нь зөв.Үнэн зөв мэдээлэл олж, эзнийг нь олж шүүмжлэхгүй бол үр дүнгүй, нэр хүнд цагаа барахын нэмэрдээ,Үнэн бодит мэдээнд үндэслэхэд анхаараарай
  • Jag 2017-04-06 16:29:06
    Huraaj av yamar argaar olson be shalga
  • ард 2017-04-06 15:34:53
    Чулуудай данс нээгээгүй гээд батлаад байхад хуцаад байгаа турхируулсан уяаны нохдыг барьж шалга хэн гэгч эзний хөлсний хуцагч эдэг нь дороо л мэдэгдэнэ
  • zochin 2017-04-06 14:14:13
    yamar ch batgaagyi yum yarij baigaa gedgee meddeggyi yum baihdaa. ed nart hen ingej hudlaa medeelel ogdog yum boloo buunii nohoi bolood l yavah yumaa. teneg ...
  • Ard 2017-04-06 13:37:00
    ENE BAASAN BAS L MEDLEGUIGEE HARUULLAA.. OGT DANS NEEGEEGUI EE GEJ NOTOLGOOGOO UZUULEED BSAN DAA BATUULIIN HUU. KOMPANI BGUULSAN, DANS NEEGEEGUI
  • bat 2017-04-06 12:22:39
    Etseg ni xvvgee aawiin xaalga tatax zamiig ni tawij ögsön xoxi ni ed naraas bolj ard tvmen xoxirox esgvi zöw demjij bna.Banknii xvvgee dariay
  • zochin 2017-04-06 11:23:49
    Offshoretai holbootoi ene buh shuugian erunkhiilugchiin songuulitai holbootoi um nna duu
  • Шагдар 2017-04-06 10:00:24
    За, манай ардчилагч нар гэдсэндээ хөлөө жийлцэж хоорондоо алалцаад эхлэв. Баасан хувьсгалч балайг нь авах нь дээ. 4 жилийн өндөр хангамжаасаа салаад хэцүүдэж.
  • Монгол 2017-04-06 09:22:13
    Эцэг иин буян
  • ккк 2017-04-06 09:20:01
    М.Энхболд эхлээд хэрхэн баяжсанаа тайлагнах хэрэгтэй. Хүнийг шүүмжлэхийн тулд эхлээд өөрөө цэвэр байх ёстой.
  • ! 2017-04-06 09:13:18
    Бат-Үүл хүүгийнхээ офшор дансанд их хэмжээний мөнгөтэй эсэх талаар нийтэд мэдээлж, үнэн бол шалгуул, эсвэл нэрээ цэвэрлээ аваачээ!!!!!
  • ЗӨВ 2017-04-06 08:58:18
    Зөвөө бид дэмжиж байна. Ард түмний мөнгийг буцааж авчир.
  • Zochin 2017-04-06 08:47:47
    Baasan balai chi ChAH-s bayjsnaa yri
  • Zochin 2017-04-06 07:09:01
    Ter vnen chuu ene bastaan yaj iim ih mongotei boloh ve bi ajil ehnerteigee 20jil ajillaad amidarch bna 2oroo bairnii 30huvitail bna Batuul icheechee novsh dendn...