Ө.Энхтүвшин: Улс орныг ийм байдалд оруулсан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хийж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хүнд байдалд орсон, өрөнд баригдсан, эдийн засаг унасан, ард түмний амьдрал доройтсон үед МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулдаг. Ингээд субботник хийдэг. 1992,2000 онуудад ийм байсан, 2016 онд ийм байдал давтагдсан. Ерөнхийлөгч өчигдөр хариуцлагын асуудлаар цаг орчим ярьсан. Үүнийг үргэлжлүүлэн яримаар байна. Улс орныг ийм байдалд оруулсан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ? Энэ талаар юу хийгдээд байна. “Хөгжлийн банк”-ас 1,3 их наяд төгрөгийн асуудал гарч ирсэн. Концессоор баахан мөнгийг бие биендээ тараасан хийгдээгүй ажил дээр вексел бичээд тэрбум тэрбумаар нь  өгчихсөн. Энэ хүмүүст хариуцлага тооцох асуудлаар Засгийн газар юу хийсэн вэ? Хууль хяналтын байгууллага дээр очоод гацчихсан байна уу? Бүх сайд нарын төсөв нэмэгдсэн гэж хэвлэлээр мэдээлж байна. Дээд тал нь 160 тэрбумаар нэмэгдсэн гэж байна. Аль нь үнэн юм бэ?" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.

Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн дараах хариултыг өглөө. Тэрбээр "Хариуцлага тооцох шаардлагууд байгаа. Хөгжлийн банканд шалгалт оруулаад асуудлыг хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн байгаа. ОУВС-тай урьдчилсан тохирсон байдлаар бүх концесс векселийн гэрээнүүд дээр хөндлөнгийн аудит оруулна гэсэн урьдчилсан тохироо хийсэн. Бүх сайдын төсөв нэмэгдсэн талаар зохион байгуулалттай ч юм уу мэдээлэл тавигдаж эхэлсэн. Харамсаж байгаа. Боловсруулсан төслийн хамгийн том нөлөөлөл нь ипотекийн зээлийн санхүүжилт  болох 111 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж 51.8 тэрбумаар нэмэгдүүлсэн, орлого нь мөн нэмэгдсэн. Гадаадын зээл тусламжаар санхүүжих зардлын цэвэр өөрчлөлтийг 111,7 тэрбумаар нэмэгдүүлсэн байгаа. Мах сүүний анхдугаар аяныг үргэлжлүүлэхэд 35 тэрбум суулгасан. Үүн дээр нэмээд өнгөрсөн оны төгсгөлөөр Хөгжлийн банк, Засгийн газар хоёр өр, авлагаа салгасан. Хөгжлийн банкнаас санхүүжих дүн гээд 172 тэрбум дүнтэй тэнцэх 80 гаруй төсөл арга хэмжээ байсан нь Засгийн газарт ирж, санхүүжүүлэхээр болсны дагуу төсөв ерөнхийлөн захирагч нарын нэр дээр тавьсан зардал өссөн дүн харагдаж байгаа" гэсэн юм.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2017-04-07 04:50:12
    Ta uuruu uy hiij giiguulsen um be?
  • !? 2017-04-06 11:19:01
    Улс орныг ийм байдалд оруулсан буруутан нь зөвхөн 2012-2016 оны АН засаг биш, 2000 оноос хойш халамжаар хахуулсан МАХН-МАН мөн адил!!!!
  • НУУЦ НУУЦ НОЁДУУДЫГ НУУЦААР НУХААД ЭХЭЛ 2017-04-06 09:47:33
    том төслүүдийг гадныханд наймаалсан, офшорт данстай, өр зээлийг нэмэгдүүлсэн, улсад их гай татсан том жижиг бүх хүнд хариуцлага тооцож, цаазлсан ч болно. би ца...
  • яг ш дээ 2017-04-06 09:33:30
    яг ш дээ
  • зочин 2017-04-06 07:45:33
    ирээдүйн ерөнхийлөгч болох хүн амжилт
  • мангар 2017-04-06 07:32:18
    өрний эхлэл, ихэнх өр МАНынх
  • Хэн нэгэн 2017-04-06 07:29:53
    Хариуцлага тооцохгүй бол дараагийн хүмүүс нь дагаад л байх юм шүү дээ. Цааз ч баймаар байна.
  • Энх 2017-04-06 06:38:45
    Энхтүвшин гэгч этгээд өөрөө хариуцлага хүлээх естой
  • Bar 2017-04-06 06:37:07
    Zov hariustlag baih eostoi