Ж.Эрдэнэбат: Хувьчлал нэрийн дор төрийн өмчийг хямд борлуулмааргүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаараа 2017 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Төсвийн тодотголын төсөлтэй танилцсан. Миний хувьд бүхэлд нь эсэргүүцэж байна. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор гаднаас асар их зээл авах нь. Мөн төсвийн тодотголын төсөлд зарим төрлийн татварыг нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Засгийн газар өөрөө хэмнэлт хийхгүйгээр ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэх нь. Өнөө маргаашаа чадан ядан аргацааж байгаа ААН-үүд, иргэд рүү татварын ачаалал нэмэх биш төр өөрөө хэмнэлт хийх замаар асуудлыг шийдэх боломж байгаа гэж харж байна. Төр данхар бүтэц, орон тоогоо танахгүйгээр зургаан нэр төрлийн татвар нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаа юм бэ? МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр амлалт хаачсан бэ? Ажил авахад ийм болсон байсан гэдэг гоё үгийг жил хиртэй ярилаа.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: ОУВС-гаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд авах зээлийг төсвийн алдагдлыг бууруулахад зарцуулна. Татвар нэмэхээс аргагүйд хүрсэн. Хэн хэзээ яагаад ийм болгосон тухай яривал өнөөдөржингөө маргана. Одоо улстөржилгүйгээр яаж урагшлах вэ гэдэг яриагаа хийх хэрэгтэй байх гэж бодож байна. 2012 оны эхэнд төрийн албан хаагчдын тоо 140 мянга орчим байсан. Өнгөрсөн Засгийн газар 160 мянга болгосон. Төрийн албан хаагчдыг гэнэт ажилгүй болгохгүй гэдэг үүднээс тэтгэвэрт гарсан албан хаагчийн орон тоонд хүн хүн томилохгүй. Харин эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын салбарт ажиллаж байгаа хүмүүс тэтгэвэрт гарвал дараагийн хүнийг авна.  Эхний 18 сард эдийн засгийн уналтыг зогсоох үүргийг та бүхэн өгсөн. Нөхцөл байдал хүндэрсэн учраас өнгөрсөн онд баталсан Эдийн засгийн сэргээх хөтөлбөрийн хүрээнд эхний 17 сард эдийн засгийн тогтворжуулахад анхаарлаа хандуулна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Манай Засгийн газрын хувьд эдийн засгийг яаж сайжруулах талаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай ярилцах, тэдний санал зөвлөмжийг тусгахаар өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Засгийн газар удаан байна гэдгийг ард иргэд ч хэлж байгаа. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал гарах бодлогоо олж тогтооход удаан байсан. Бид ОУВС-д Засгийн газар байгуулагдсаны дараа саналаа явуулсан. Өнөөдрийн нөхцөл байдал гаргах шийдвэрээ олж тогтооход цаг хугацаа шаардсан. Ямар арга хэмжээ явуулах вэ гэдгээ эргэлзэж тээнэгэлзсэн хүмүүс хэд дахин Монголд ирж байж бодлогоо гаргасан. Миний бие Сангийн сайд байсан нь үнэн. Харамсалтай нь 8сарын дараа МАН-ыг гаргасан. Тэр үед төсвийг сахилгажуулах тал дээр ажиллаж байсан. Гэтэл энэ үндэслэлээр МАН-ыг Засгаас гаргасан. Хэрвээ тэр үед төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээ авсан бол өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан.

7 төрлийн татвараас аж ахуй нэгжтэй холбоотой тэтгэврийн  насыг нэмэгдүүлэх л байгаа. Түүнээс бусад нь аж ахуйн нэгжид хамаарахгүй.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Өнгөрсөн хугацаанд Засгийн газар “Чалько”-ийн өрийн төлж дуусгалаа. Энэ бол талархууштай үйл явдал. Нийслэлийн Засаг дарга С.Батболд туулд голд үйл ажиллагаа явуулж байсан карьеаруудыг зогсоосон талархууштай үйл явц. Төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжиж байна.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаа зовж байгаа асуудал бол хүүхдийн мөнгө. Хүүхдийн мөнгийг зорилтот 60 хувьд олгож байгаа. Гэтэл одоо 40 хувьд нь олгохоор болж байгаад эмэгтэй гишүүд  сэтгэл эмзэглэж байна. Мөн тэтгэврийн насыг нэмнэ гэж байна. Энэ асуудлаар хуулийн зохицуулалт хийх шаардлагатай. Өнөө маргаашгүй тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүсийн насыг сунгах гэж байгаа мэт ойлгогдож байна. Хуулийн төслөө сайн тайлбарлах хэрэгтэй. Ер нь тэтгэвэрт бие эрүүл, ажил хийх чадалтай байхад гаргаад байна гэсэн хүмүүс байдаг.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Тэтгэврийн асуудлаар бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай. Тэтгэврийн сан асар өндөр алдагдалтай байгаа. Сүүлийн 2019-2020 онд өгөх татаасын хэмжээ 2.3 их наяд төгрөг юм. Өмнөх Засгийн газрууд зориг гаргаад үүнийг хийсэн бол өнөөдөр зохицуулалт явагдсан байх байлаа.
 ОУВС-гаас тавьж байгаа нөхцөлөөр хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгохоор болсон. Зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүд хүүхдийн мөнгөө ч авна, хүнсний талон ч авна.

УИХ-ын гишүүн Д.Занданшатар: АН-ын Засгийн газар асар их зээл авснаас өрийн удирдлага алдагдсанаас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж татвар нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Ээлжит бус чуулганыг хуралдуулж төсвийн тодотголоо хэлэлцээгүй юм бэ? Өртэй компанийг хувьчлах асуудал яагаад удаад байна вэ? Эрдэнэтийн асуудал Үндсэн хуульд нийцсэн байдлаар хийж чадсан уу?
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Заавал ээлжит бус зарлахгүйгээр хэлэлцэх боломжтой байсан. Хувьчлал нэрийн дор төрийн өмчийг хямд борлуулмааргүй байна. Эдийн засаг сайжраад ирэхээр бодит үнэ ханшаар борлуулна. Эрдэнэт үйлдвэрийн асуудал УИХ-аас гарсан тогтоолын дагуу хийгдсэн.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Валютын сантай хийсэн хэлэлцээрийг бидэнд цаасаар ирүүлж болох уу? Валютын сангийн нэрээр Нийгмийн хамгааллын чиглэлийн хуульд дахин өөрчлөлт хийх үү?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Валютын сантай ажлын хэсгийн төвшинд тохирчхоод байгаа. Танд цаасаар төслийг нь танилцуулъя. ОУВС-тай тохирохдоо нийгмийн эмзэг бүлэгт хамгийн бага бараг нөлөөлөхгүй байхаар тусгасан. Одоогоор дахиж Нийгмийн хамгааллын чиглэлийн хуульд дахиж өөрчлөлт оруулахгүй.

 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баагий 2017-05-03 10:59:20
    Хувьчлалыг буруу гараар хийдэг туршлага зөвхөн МОНГОЛ УЛСАД байдаг юм билээ. Үүнийг ЕРӨНХИЙ САЙД олж харсан нь сайн хэрэг.
  • Bald 2017-04-06 09:21:09
    Ashig ugduggui, ih aldagdaltai ajilladag kompaniudiig undur uneer avahgui. Harin zaragdval shahaa, hulgai, avilgal ny baihgui bolj ashigtai ajillaj ehelne
  • Ard 2017-04-06 04:53:39
    Ene Erdenebat gej bas 1 mergen tsetsen belen zelen ugtei nuhur uu. Ingej yaridag hun hudalaa baidagiim doo.
  • улсын юмыг зориудаар дампууруулж 2017-04-06 04:46:57
    хувьчлалыг үүрд зогсоо төр хувьд өгсөн юмаа цалинч өгдгүй шулаачдаас эргүүлж авмаар да харин төрийн өмч болгоод цалинг нь бага тогтоомоор бна хувь төр 2-н цалин...