Г.Лобушкин: Сүлжээ тасрах нь халуун ус тасрахаас долоон дор
 
ОХУ-ын хамгийн том олон нийтийн сүлжээ болох “В контакте” гэнэт тасалдан ажиллахгүй болжээ. Тус сүлжээний хэвлэлийн төлөөлөгч Георгий Лобушкины хийсэн мэдэглэлд дурьдснаар Санкт Петербург хотод байрлах дата төвийн хөргөлтийн систем доголдсноос гэмтэл гарч сервэрүүд унтарсан байна.  Санкт Петербург хотод хэт халуун үргэлжилсээр байгаа бөгөөд “В контакте” –г дахин унагахгүйн тулд нийт серверүүдийн найдвартай ажиллагааг шалгах үүрэг өгсөн тухай тэрээр онцлон мэдэгдлээ. “В контакте” өчигдөр буюу 7-р сарын 27-ноос хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд Лобушкин өөрийн Twitter хуудсандаа “сүлжээгүй байх нь халуун ус тасарснаас долоон дор байлаа” гэж жиргэсэн байна.
Бусдад түгээх
  • gplus