Цагдаагийн алба хаагчид энгийн иргэнийг зоджээ
Энэ сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчид энгийн иргэнийг зодсон хэрэг гарчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт байрлах нэгэн авто угаалгын газрын үүдэнд тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн таван цагдаа нэг иргэнийг зоджээ. 

Эх сурвалжуудын хэлж буйгаар цагдаа нарт зодуулсан иргэн тухайн авто угаалгын газрыг ажиллуулдаг нэгэн бөгөөд хэрэг гарах үед согтуу байсан бөгөөд цагдаа нартай маргалдаж, улмаар зодуулсан байна. Мөн  тухайн иргэн цагдаа нарт зодуулсныхаа дараа  машинд мөргүүлсэн байдалтай угаалгын газрынхаа үүдэнд байжээ.  

Одоогоор  энгийн иргэнийг зодсон Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн цагдаа нарт зодуулсан иргэнийг мөргөсөн жолоочийг шалгаж байгаа юм байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяр 2017-04-07 09:28:10
    Өмнөх нийгэмд миний цагдаа намайг хамгаалана гэдэг байсан бол 1990 оноос хойш ардчилалын үед манай цагдаа намайг зодно гэж ярилцаж байхыг залуусын амнаас сонсов...
  • mongolkhuu 2017-04-06 15:36:32
    huniig shiitegdeg ni shuugmh bmaar ym tsagdaa yu ve.
  • зочин 2017-04-06 08:47:41
    шаардлагыг нь бийлүүлээгүй байх. Цагдаа нар зүгээр байсан хүнийг арай зодоогүй байлгүй дээ. Хүмүүс жааханг үндэслэлтэй зүйл бичмээр юм.
  • Зочин 2017-04-06 05:34:27
    зодож байхаар 5 нийлээд эрүүлжүүлэхэд өгнө биз дээ
  • Зочин 2017-04-06 05:24:16
    Хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд олон юу хуцаад байвал зодох байтугай арга хэмжээ авах хэрэгтэй. Баруунд бол буудуулцан байгаа биздээ.
  • 15 ны цагдаа 2017-04-06 04:24:29
    эсэргүүцсэн танхайрсан бол зод гэж эрхийг нь өгсөн юм чинь зодож л таараа шд
  • Иргэн 2017-04-06 04:06:31
    Таван цагдаа нэг иргэнийг тэгээд нийлээд зодож байх уу? Жоохон үндэслэлтэй юм бичээч
    • zochin 2017-04-06 04:14:09
      хоёулаа нийлээд зодсон байхад тавуулаа нийлээд зодохгүй гэж үү