Зүүн аймгуудад шүлхий өвчин дэгдэв
Малын гоц халдварт шүлхий өвчин энэ жилийн хувьд Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгуудад дэгдсэн. Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Хөх толгой хэмээх газар  нутаглаж буй малчин н.Сэндэнпүрэв гэх айлын үхэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг  илэрчээ.  

Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар хоёр голомтын бүсэд 16 хот айлын 27 өрхийн 68 хүн,11616 толгой мал буй бөгөөд шүлхий өвчинд мэдрэмтгий 10657 толгой мал байна гэсэн мэдээлэл байна. Сэжигтэй бүсэд 32 хот айлын 54 өрхийн 121 хүн, 20975 толгой мал, үүнээс шүлхий өвчинд мэдрэмтгий 19252 үхэр буй аж.   Мөн голомтын хоёр бүсийн дөрвөн өрхийн 12 үхэрт дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд гурван өрхийн 10 үхрийг устгалд оруулжээ.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн долоон  үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид  шинжлүүлэхэд шүлхий болох нь тогтоогдсон байна.

Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас баруун хойш 60 км-т орших “Дэлгэр өлзийт” гэх газарт хаваржиж буй Д.Батгавьяагийн суурьт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилснээр шүлхий өвчин мөн болохыг тогтоосон байна. Тиймээс өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоожээ.
 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.