Д.Отгондалай нутгийн тамирчныг илт давуу ялж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар болов
Тайландын эзэн хааны цомын төлөөх тэмцээн эдгээр өдрүүдэд Бангког хотноо үргэлжлэн явагдаж байна.  Энэ тэмцээнд оролцож буй манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэж буй  Рио 2016 олимпийн наадмын  хүрэл медальт МУГТ Д.Отгондалай, тэмцээний 48 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар  хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ өвөртлөөд байна. Манай тамирчид өнөөдөр медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ.
 
Д.Отгондалайгийн хувьд хүрэл медалийн төлөөх тулалдаанд нутгийн  боксчин Ружакран Жунтронтой тулалдаж, илт давуу байдлаар  буюу 5:0 харьцаатай буулган авсан юм. Г.Ган-Эрдэнийн хувьд  Кубын тамирчин Хорхе Алехандро Грина Мерийг  мөн 5:0 харьцаатай буулган авсан билээ.
 


Харин тэмцээний 64 кг-ын жинд тулалдсан Армийн дэлхийн аварга ОУХМ Б.Чинзориг хүрэл медалийн төлөөх тулаанд Тайландын тамирчинтай хүч үзэж, илт илүүрхсэн ч шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ.
 
Тайландын эзэн хааны цомын тэмцээнд манай улсаас есөн тамирчин Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч МУГД Д.Батсүрэн, Ардын багш, МУГД Д.Банди, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор оролцож байгаа билээ. Тэмцээний эхний өдөр  манай зургаан тамирчин нэгдүгээр тойрогт ялагдал хүлээн, тэмцээнээ дуусгаад байсан юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.