Эхнэрийн “экспорт” хэрээс хэтэрлээ
Монгол Улс дөнгөж гуравхан сая хүнтэй.  Хоёр саяас гурван саяд хүрэхийн тулд 30-аад жил зарцуулсан. Хүн амын өсөлт ерөнхийдөө удаашралд орчихоод байгааг энэ тоо баримт харуулж байгаа юм. Ядаж байхад манай улсад хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого гэж байхгүй. 120 сая хүнтэй Япон улс хүн амын өсөлт рүү чиглэсэн бүхэл бүтэн бодлоготой байна.
 
Гэтэл манай улс яаж байгаа билээ. 300 сая хүнтэй юм шиг л загнадаг. Хүн амын өсөлтийг таг хаячихсан. Ядаж байхад монгол эмэгтэйчүүд гадны хүнтэй гэр бүл болох байдал тэгтлээ буурахгүй л байна. Манай улсад бол эрэгтэй, эмэгтэй хүний тоо бараг л адилхан байгаа. Эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхээс хоёр хувиар их гэсэн байгаа юм. Ерөнхийдөө 40-ээс дээш насныхан дунд эмэгтэйчүүдийн тоо харьцангуй өндөр болдог  гэж ойлгож болно. 
 
Харин 20-40 насны хооронд бол эрэгтэй, эмэгтэй хүний тоо хол зөрүүгүй. Гэтэл Монголын эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох байдал сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа аж.  2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 1070 монгол хүн гадаад иргэдтэй гэр бүл болсон.  Үүний 90 хувь нь 20-30 насны эмэгтэйчүүд байна гэх тоон мэдээллийг өнгөрсөн жил ГХЯ-аас өгч байсан байна.  Гадаад хүнтэй гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь БНСУ-ын иргэдтэй сууж байгааг тоо баримт харуулж байгаа юм. Мөн Хятадын иргэдтэй ч гэрлэх эмэгтэйчүүдийн тоо нэлээд нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын сүүлчээр   П.Цагаан дарга Байнгын хорооны хурал дээр “1998 оноос хойш Монгол Улсын 5904 иргэн гадаадын хүнтэй гэр бүл болсон. Үүнээс 360 иргэн БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсон судалгаа байна” хэмээн танилцуулсан тоо баримт ч бас байна.  
...Монголыг Монголоор нь авч үлдэхийн төлөөх тэмцэлд бид иргэдээ гадны хүнтэй гэр бүл болгож алдахгүй байх ч хамаарна. Тиймээс л зохицуулалт хийх цаг нь болсон...
Энэ мэтээр манай улс Азийн орнуудад эхнэр экспортолсоор л байгаа юм. Энэ бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал. Тийм болохоор төр засгаас ямар нэг арга хэмжээ авах цаг болсон. Мэдээж хүн хаанахын, хэнтэйгээ гэрлэж, яаж амьдрах нь түүний эрх. Ардчилсан орон байж хэнтэй гэрлэх, гэр бүлэх эрхийг нь хасна, хориглоно гэдэг хэцүү байх.
 
Гэхдээ л ямар нэг байдлаар анхаарал хандуулж, зохицуулах цаг болсон. Солонгосын иргэдтэй гэрлээд, тэнд очиж амьдын там эдэлсэн бүсгүйчүүдийн тухай янз бүрийн үүх түүх байж л байна. Цаашлаад өмнөд хөршийнхөн эрчүүдээ Монголоос эхнэр импортлохыг уриалж байгаа талаар мэдээлэл гарч байгаа. Мөн монгол эмэгтэйтэй гэрлэсэн хятад эрчүүд манай улсад суурьшиж, янз бүрийн асуудал ч тарьж байна.  Ер нь ганц хоёр орноор тогтохгүй аль улсын хүнтэй гэр бүл болсон ч манайх шиг жижигхэн оронд аюултай.  
 
Монголыг Монголоор нь авч үлдэхийн төлөөх тэмцэлд бид иргэдээ гадны хүнтэй гэр бүл болгож алдахгүй байх ч хамаарна. Тиймээс л зохицуулалт хийх цаг нь болсон. Яаж зохицуулахыг эрдэмтэн мэргэд, төр засгийн удирдлагууд бодолцох биз. Ямар ч байсан гуравхан сая хүнтэй Монгол Улс нэг ч болов иргэнээ гадныханд өгөөд явуулчихмааргүй байна. Тэр дундаа  ид ажиллаж хөдөлмөрлөх, эх орноо өөд нь татах 20-30 насны хацар гоо охидоо хааш нь хамаагүй экспортлоод байж боломгүй. Тэд гадаадад очоод, тэр улсын иргэнийг төрүүлж, өсгөж хүмүүжүүлж л байгаа. Түүний оронд Монголын ирээдүйн иргэнийг төрүүлж, хүн амын тоог нэмж байвал юутай аштай юу.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-04-06 05:40:37
    маш зөв зүйл хөнджээ.Анхаарах цаг өнгөрөөд 27 жил болж байна.Ядаж л хажуудаа байгаа казакуудаасаа сур л паа.Тэд эмэгтэйчүүд нь Монгол хүнтэй суудаггүй, харин эр...
  • ЗОЧИН 2017-04-06 03:23:38
    НӨХӨР АЖИЛГҮЙ, ӨӨРӨӨ АЖИЛГҮЙ, ТЭГЭХЭЭР ЯАЖ АМЬДРАХ ВЭ? ГАДНЫН БАГА Ч ГЭСЭН ЦАЛИНТАЙ ХҮНТЭЙ СУУХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ. МОНГОЛД АМЬДРАХ НӨХЦӨЛ БОЛОМЖ МАШ МУУ БАЙНА.
    • ХАӨАХ 2017-04-06 03:48:51
      ТЭГЭЭД НӨХРӨӨСӨӨ САЛААД ХУЖААТАЙ СУУ ГЭЖ ҮҮ
  • төр 2017-04-06 02:37:30
    эз санхүүгийн төрийн дарамт эрхэм нандин эмс охид эмэгтэйчүүдийг л эхлээд хураадаг бололтой,76 элидолийтойгоо аль нь ч Т,БАЯРХҮҮГИЙН үгийг сонсохгүй юм даа,өр ...
  • bat 2017-04-06 02:31:07
    mongol uls mohoj bna . ajiliin chafvartai erchuud gadaadad booliin ajil hiij bn. chadvargui in athi uuj agsan sogtuu tavj shorond orj bna. bugt arhichin er emgu...
  • zochin 2017-04-06 02:24:26
    bodlogo barih heregtei, zaluu ger buld huu bagatai zeel olgoh, ajliin bair bii bolgoh geh met. ednii ali n ch Mongold alga.