Татвар төлөгчид татвар төлөхгүй гэж мэдэгдэхийн учир
Монгол улсын эдийн засаг  байж болох хамгийн муу түвшинд хүрсэн. Харин энэ байдлаас гарахын тулд  эрх баригчид ОУВС-гаас тусламж хүсч, тус байгууллагын  эдийн засгийн хямралд өртсөн орнуудад хэрэгжүүлдэг “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болоод байгаа. Энэ хүрээнд хамгийн түрүүнд 2017 оны төсөвт тодотгол хийхээр болоод байгаа. Төсөвт тодотгол хийснээр хэд хэдэн татварыг нэмэхээр болсон. Тэгвэл үүнийг эсэргүүцэж бизнес  эрхлэгчдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэд  “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмэх гэж байгааг  бизнес эрхлэгчдийг мохоосон үйлдэл болно хэмээн мэдээллийнхээ эхэнд онцолсон юм. Учир нь  сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн байна. Мөн 2017 оны эхний гурван сард таварын орлго 30 хувиар давж биелжээ. Иймд татварын эрх зүйн орчны эрх зүйн шинэчлэлийн системийн эхлэл тавигдаж  үр дүн нь эдийн засагт хүндрэлтэй байгаа хэдий ч  татварын орлого зөвхөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 тэрбум төгрөгөөр давсан байна. Ийнхүү таварын суурь өргөжиж татварын орлого бүрдүүлэх нааштай үр дүн гарч байгаа энэ үед засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх зэргийг эсэргүүцэж байна хэмээн хэвлэлийн бага хуралд оролцогч бизнесийн байгууллагын төлөөллүүд ярьж байлаа. 

Хэрэв Засгийн газраас энэ асуудлыг эргэж харахгүй бол цаашид төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг томоохон бизнес эрхлэгч, татвар төлөгчид татвар төлөхгүй хэмээн мэдэгдлээ. Энэ бол Монгол улсын түүхэнд анх удаа тохиолдож байгаа үйл явдал болж байна. Энэ талаар бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэлэхдээ “Татвар төлөхгүй гэдэг МУ-ын хэмжээнд анх удаагаа гарч байгаа. ОУВС-аас 400 сая доллар авахын төлөө бүх татвар төлөгч нарт дарамт үзүүлэх гэж байгаа бол татвар төлөгчид татвараа шилжүүлэхгүй байх эрхтэй. Шударгаар олсон хөдөлмөрөөсөө шударгаар татвар төлнө. Нийгмийн сайн сайхны төлөө л татвар төлнө. Түүнээс хэдэн дарга нарын цалин нэмэхийн тулд татвар төлдөггүй. Шаардлага хүргүүлсний дараагийн шатанд бизнесмэнүүд ч ажил хаяж болно” гэлээ. 

Тэгвэл татвар төлөгчдийн төлөөлөлдараах шаардлагыг УИХ-д хүргүүлээд байгаа юм байна. 

Үүнд:

1.Төсвийн зардлыг 2017 оны баталсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байхыг шаардаж байна. МУ-ын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан түвшнээс 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байгаа. Үүнийгээ зогсоо.

2. Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувиар,үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах нь зүйтэй. 2012 оноос хойш төрийн албан хаагчдын тоо ойролцоогоор 15 хувь буюу 24 мянгаар өссөн байна. Мөн төрийн албан хаагчдын шаардлаггүй зардал нэг удаагийн буцалтгүй тусламж тэтгэмжийг зогсоох,

3.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Эдийн засгийн хямралтай аж ахуй нэгжүүдийн ашиг орлого буурсан хүнд нөхцөл байдалд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь ажлын байр бууруулах улмаар ядуурал ихсэх нөхцөл болно. 

4.Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх.

5. Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор, зах зээлийн зарчмаар тэгш шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үзүүлэхгүй байх.

6. Онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх.

7.Төсвөөс татаас авдаг алдагдал өндөртэй төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг хувьчлах, хувьцаат компани болгох, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх.

8.Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандан, шийдвэр гаргах. Баталгаатай ажлын байртай төрийн 183 мянга гаруй албан хаагчдын тэтгэврийн насыг төр өөрөө мэдэж зохицуулах боломжтой ч  чөлөөт зах зээл дээр ажиллаж байгаа нэг сая гаруй иргэд баталгаагүй тогтворгүй ажлын байранд ажилладаг гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай.Иймд МУ-ын их хурал 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлыг хэсэг гарган эдгээр шаардлагуудыг судлан шийдвэрлэхийг УИХ-ын дарга М.Энхболд болон гишүүдээс шаардаж байна.
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2017-04-14 06:04:18
    Ard tvnii omnoos gej duugarsan bolgon shaanaa MAN tai naimaalshan xvslee xangadagiig martaa yu? UyngaagiinAmlalt nexexard tvmnii xolboog sanaach dee.
  • зочин 2017-04-08 05:52:35
    Ингэж эдийн засагаа сэргээж авсан нь дээр байх аа, АН улс орныг сүйтгэж байхад дуугүй байсан улсууд юу болов? өөд нь татах таалагдахгүй байна уу
    • уншигч 2017-04-08 08:57:01
      Лхагважав чинь ардын намын гишүүн хүн шүү дээ
  • DEMJINE 2017-04-07 09:16:18
    DEMJINE
  • zochin 2017-04-07 06:02:37
    Zuv zuv. Deerees ni shatlalgyigeer hadgalamjiin huunees tatvar avna gedeg shud deerem hiij baina shdee
  • Хулгайчидын мөнгийг хурааж төл 2017-04-07 03:28:00
    Хулгайлсан мөнгөө буцааж төрд төлөөд зээлээ төл. Ард түмэн бизнес эрхлэгчид татвар төлөхгүй шүүүүүүү
  • Bagasyy 2017-04-07 00:18:34
    Mash Zuv temtseh heregtei tur heterhii Tom bna tsomhon chadvarlag baih yostoi.baguudiig tatan buulga sumuudiig negtge darhan erdenet choir hot bolgoo
  • ! 2017-04-06 11:14:54
    Татвар нэмнэ гэвэл төрийн орон тоо, зардлыг 50-иас доошгүй хувь хас!!! Эс тэгвэл татвар төлөхөөс бүгд татгалзах хэрэгтэй!!!!!!
  • Зочин 2017-04-06 10:48:48
    Дарга нарын тансаглах мөнгийг өгөх гэж татьар төлөх хэрэггүй ээ!
  • Зочин. 2017-04-06 08:10:48
    Энэ нэг дугуй царайтай орсгой шүдтэй юм УИХ гишүүн болчихоод л дараа нь хуулийн төсөл санаачлах хэрэгтэйшд.
  • irgen 2017-04-06 07:41:33
    450-500 n төгрөгийн цалин аваад 20% г нь татварт өгдөг ард түмэн бандааш хийгээгүй байж америкт 7 н хаус үл хөдлөхийн бизнестэй ийм төр байж болхууууууу
  • zow 2017-04-06 05:46:22
    zow shvvv.
  • иргэн 2017-04-06 05:35:05
    Ийм сэлтгэлгээтэй хув/хэвшлийн толгойнууд юм, монголыг сөнөөе г м, үлдсэнийг нь хятад хоп, өвөрлөгчийн газраа худалдсан түүх, залуус гадагшилдаг нь үүнтэй холбо...
  • zochin 2017-04-06 04:43:38
    Ta nar AN-g ediin zasag suitgej baihad duugui baichihaad odoo eserguuzej bgaa chin teneg hereg shuu. ene bol tsever ULSTURJILT BAINA. AN-iin baasiig l tseverle...
  • САНСАРМАА 2017-04-06 04:03:03
    МАШ ЗҮЙТЭЙ ДЭМЖИЖ БАЙНА ОДОО АРД ТҮМЭН ХЭЛЭХ ЦАГ БОЛСОН ДЭЭД ТҮВШИНГИЙН ДАРГА НАР СОНСОХ БОЛСОН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ҮҮНД МАШ САЙН АНХААРАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ ДЭМЖИЖ БА...
    43.243.160.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-04-06 03:24:26
    маш зүйтэй дэмжиж байна үр дүнд хүртлээ битгий зогсоорой
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-04-06 03:19:33
    ЗӨВ БАЙНА. ТАТВАРААР ЦАЛИНЖИЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ДЭЭРЭЭС НЬ ИДЭЖ УУХЫН ДОН ТУССАН ХУЛГАЙЧУУД ЭНЭ УЛСЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙНА. НОВШНУУДЫГ ЗАЙЛУУЛЦГААЯ.
    66.181.178.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-04-06 02:57:37
    Үнэхээр зөв шаардлага бна Цочирч мэдрэхгүй хүчээр шийддэг 65 -д сануулга өгөх хэрэгтэй Хуулиа өмнөө бариад л торгууль алданги тавина гэх байх л даа
    202.179.4.250
    Мэдэгдсэн Хариулах
  • ОУВС сс 2017-04-06 02:30:49
    ЭНЭ ХҮН ХОГУУД ОУВС-н нэр барьж улсаас дээрэмдэх ажлаа шуурхайлж байгаа юм байна шүү. шуурч ороод хөөж гаргах цаг ирлээ:БИД жил цалингаа авч чадахгүй байна:
    103.229.120.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-04-06 02:21:59
    Business erhlegchdiin gargasan sanaliig demjij baina. Uunees gadna hadgalamjiin orlogoos undur tatvar avbal irged hadgalamjaa tatan avah muu taltai bolov uu.
    202.70.38.86
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-04-06 02:03:38
    Irged bas hadgalamjaa tataj heregtei. Baga hemjeenii hadgalamjaas tatvar avahgui baih heregtei
  • зочин 2017-04-06 02:00:40
    эрх ашгийнхаа төлөө шаардлага тавих нь зөв. гэхдээ татвар, ндш төлөхгүй гэхээр монгол улсыг сөнөөнө гэсэн санаа юмуу. бас гаднаас санхүүжилт авчээ ЛХАГВАЖАВ.
    183.81.171.99
    Мэдэгдсэн Хариулах