Ам.долларын ханш он гарсаар хамгийн доод түвшинд очлоо
Ам.долларын ханш суларсаар байна. Нэгжийн ханш 2441.55 төгрөг байгаа нь он гарснаас хойших хамгийн доод түвшинд тооцогдож байгаа юм. Тодруулбал, 2017 он гарснаас долларын ханш төгрөгийн эсрэг 1.9 хувиар буурчээ.
 
Арилжааны банкнууд мягмар гарагт 2434.25 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 2.2 сая ам.доллар худалдан авах, 2443.81 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 14.7 сая ам.доллар худалдах захиалга Монголбанканд хүргүүлсэн байна.
 
Харин Төв банк дуудлага худалдаагаар 12 сая ам.долларыг 2444 төгрөгийн хаалтын ханштайгаар банкнуудаас худалдан авчээ.  Энэ нь банкнуудын нийт нийлүүлэлтийн 81.6 хувийг авсан гэсэн үг юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганаа 2017-04-06 04:32:35
    Монгол банк авахаа л больчих л доо. Ханш байх ёстой хэмжээндээ очиг л дээ банкируудаа. Банкуудыг хиймэл ханшаар тэтгэхээ зогсоо.
  • irgen 2017-04-06 03:51:16
    Mongolbank hudaldaj avahgui bol 1900 ruu orj irne.
  • ЗОЧИН 2017-04-06 03:21:29
    ЗГХЭГ-ЫН ДАРГА НЭГ ЯРУУ НАЙРАГЧ ЛАЛАР НӨХӨР ДОЛЛАР 1500 БОЛОХОД ШОУДААД БАЙСАН, ОДОО 2444 БОЛОХОО БАС Л ШОУДАЖ БАЙНА УУ? ЯАСАН ДУУСДАГГҮЙ ШОУ ВЭ?